2002.11.07

 

 

 


 


 

АРГЕНТИНЫ ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ

 
    Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид Бїгд Найрамдах Аргентин Улсаас Монгол Улсад суух Онц бєгєєд Бїрэн эрхт Элчин сайд Хуан Карлос Морелли итгэмжлэх жуух бичгээ барилаа.Жуух бичиг барих ёслолын дараа Монгол Улсын Ерєнхийлєгч ноён Элчин сайдыг хїлээн авч уулзан хоёр орны харилцааны асуудлаар халуун дотно ярилцлаа.

    Уулзалтын їеэр Ерєнхийлєгч Н.Багабанди хэлэхдээ манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 30 гаруй жил єнгєрсєн ч газар нутгийн хол зэргээс шалтгаалаад харилцаа тогтмолжиж, гїнзгийрч чадсангїй явж ирлээ. Харин НЇБ-ын їйл ажиллагааны хїрээнд бие биенээ дэмжин хамтран ажилладаг бєгєєд таны элчин сайдаар ажиллах хугацаанд бидний харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарна гэдэгт итгэж байна гэлээ.

    Юуны ємнє харилцаа, хамтын ажиллагааны эрх зїйн їндсийг бїрдїїлэх шаардлагатай байгааг онцлон хэлэв.Тэрбээр цааш нь парламентын тївшинд харилцаагаа нягтруулах хэрэгтэйг тэмдэглээд Чилид болох олон улсын парламентын хурлын їеэр хоёр талын тєлєєлєгчид уулзан хэлхээ холбоо тогтоох талаар ярилцах байх гэлээ.

    Мєн ирэх жил Улаанбаатарт болох Ардчиллыг шинээр буюу сэргээн тогтоосон орнуудын бага хуралд Аргентины тал ач холбогдол єгч тєлєєлєгчидєє оролцуулахад элчин сайдын хувьд анхаарал тавин ажиллахыг Ерєнхийлєгч Н.Багабанди хїслээ. Мєн Аргентин Улс арьс шир боловсруулах, мах боловсруулах зэрэг хєдєє аж ахуйн гаралтай бїтээгдэхїїн їйлдвэрлэл єндєр хєгжсєн.

    Энэ бол бидний харилцааны нэг сэжїїр байж болох юм гэлээ.Тїїнчлэн соёл урлаг, боловсрол тэр дундаа испани хэлний чиглэлээр хамтран ажиллах боломжтой. Аргентины алдарт хєл бємбєгчдийг монголын хїїхэд залуучууд сайн мэддэгийг Ерєнхийлєгч хэлээд дасгалжуулагч урих, сургалт зохион байгуулах зэрэг спортын хэлбэрээр харилцаагаа єргєжїїлэх арга зам байгааг тэмдэглэв.

    Элчин сайд Хуан Карлос Морелли Аргентины талаар ийм тодорхой зїйлїїдийг дурдаж, хоёр талын харилцаанд їнэтэй хувь нэмэр оруулах олон санал дэвшїїлсэнд Монгол Улсын Ерєнхийлєгчид талархлаа илэрхийлээд аргентины ард тїмэн монголчуудыг тїїхийн хуудаснаа их эзэнт гїрэн байгуулан хїчирхэг їндэстэн байсныг сайн мэддэг гэв.

    Ирэх жил Улаанбаатарт болох ардчиллыг шинээр буюу сэргээн тогтоосон орнуудын бага хуралд зохих тївшний тєлєєлєгчдийг оролцуулах, аргентинаас аль болох олон хїнийг монголд зочлуулах талаар хичээн ажиллахаа Монгол Улсын Ерєнхийлєгчид илэрхийллээ.

    Элчин сайд Ерєнхийлєгчийн дэвшїїлсэн хєл бємбєгийн талаарх саналгыг халуунаар хїлээн авч монголчууд хєл бємбєгєєр бїс нутагтаа идэвхтэй їйл ажиллагаа явуулж байгааг сонссоноо хэллээ. Тэрбээр зєвхєн хєлбємбєг ч биш полог монголд хєгжїїлэхэд хамтарч, туслах боломжтойгоо илэрхийлэв. 

* * *