2002.11.11

 

 

 


 


 

ИЛЇЇ ХЇНД НЄХЦЄЛД АМЬДАРЧ БАЙГАА ЭМЭГТЭЙЧЇЇДДЭЭ

ИЛЇЇ АНХААРАЛ ТАВИХЫГ ХЇСЛЭЭ


   Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди Монголын эмэгтэйчїїдийн холбооны удирдагыг хїлээн авч уулзан илїї хїнд нєхцєлд аж тєрж байгаа эхчїїд, эмэгтэйчїїддээ илїї анхаарал тавьж ажилахыг анхааруулан захилаа.

   Ерєнхийлєгч Н.Багабанди уулзалтын їеэр хэлэхдээ єнєєдєр бид иргэдийн єргєн оролцоонд тулгуурласан тогтолцоог, єєрєєр хэлбэл иргэний нийгмийг хєгжїїлэхийг зорьж байгааг хэлээд манай эмэгтэйчїїдийн тєр, нийгмийн амьдралд оролцох оролцоог хамгийн идэвхитэй тэргїїн эгнээнд явж ирсэн хэмээн боддогоо илэрхийлэв.

   Дэлхийн улс орнуудын хэмжээнд дунджаар парламентын гишїїдийн 10 орчим хувь нь л эмэгтэйчїїд байдаг бол манай УИХ-ын эмэгтэй гишїїдийн тоо їїнээс дээгїїр хувьтай давтагдаж байгаа бєгєєд тєрийн захиргааны болон нутгийн єєрєє удирдах ёсны байгууллагад ажиллагсдын дотор эмэгтэйчїїдийн эзлэх хувьд ч харьцангуй єндєр байгаа.

   Энэ нь тєрийн албанд манай эмэгтэйчїїдийн оролцоог илэрхийлж буйг Ерєнхийлєгч энд хэллээ. Тэрбээр МЭХ-ны удирдалгад хандан Гэр бїлийн холбогдолтой хуулийн тєслїїдэд эмэгтэйчїїдийн тєрийн бус байгууллагууд саналаа нэгтгэн оролцож байх, амьдралаа єєд нь татаад аваад явчих хїсэл эрмэлзэлтэй ядуу дорой эмэгтэйчїїдэд арга эв, хєлєє олоход нь арга зїйн туслалцаа їзїїлэх, хєнгєн хийсвэр, буруу замаас эмэгтэйчїїдээ ялангуяа залуучуудыг хол байлгах, хамгаалах зэрэгт анхаарлаа тєвлєрїїлэн тодорхой ажлыг хийх хэрэгтэй байгааг онцлон хэлэв.

   Мєн хєдєєгийн эмэгтэйчїїдийн байдал тєдий л дээшлэхгїй бахь байдгаараа байгааг онцлоод орон нутаг дахь салбаруудаар дамжуулан боловсрол олгох, соён гэгээрїїлэх їйл ажиллагааг илїї бодитой болгохыг зєвлєлєє.Ерєнхийлєгч Н.Багабанди эмэгтэйчїїдийн дунд зохиож буй сургалт, семинар, аливаа арга хэмжээ давхцдаг, ярьдаг хэлдэг зїйл, оролцдог хїмїїс нь ч нэг байдаг байдлыг шїїмжлээд гадны санхїїжилтээр хэрэгждэг тєсєл, хєтєлбєрийн їр ашгийг дээшлїїлэхийг тэмдэглэн хэлэв.

   МЭХ-ний ерєнхийлєгч Ж.Эрдэнэчимэг холбооныхоо єнєєгийн ажил їйлсээс Ерєнхийлєгчид танилцуулахдаа эмэгтэйчїїдийн нийгмийн байдал, боловсрол, мэдээлэл олж авах чиглэлээр болон нэр хїндийг дээшлїїлэх, ёс суртахууны уналт, авилга, архидалтын эсрэг їйл хэрэгт оролцоог нь идэвхжїїлэхэд анхааран ажиллаж байгааг хэллээ.

   Мєн 2004 онд болох МЭХ-ны 80 жилийн ойг угтан бодитой ажлуудыг тєдєвлєж байгаа болон эзэн Чингис хааны их хатан Бєртэ Їжинд зориулсан хєшєє барих зэрэг ажлуудаасаа мэдээлэв. Тодруулга: МЭХ нь эгнээндээ 54 эмэгтэйчїїдийн тєрийн бус байгууллагыг нэгтгэдэг бєгєє 18 нь хєдєє орон нутагт ажиллаж байна. Нийт багийн засаг дарга нарын 9.5, аймаг нийслэийн ИТХ-н нарийн бичгийн дарга нарын 27.3, нийт яамдын ажиллагсдын 39.8, нийт аймгийн тєсєвт байгууллагын 72.4 хувийг эмэгтэйчїїд эзэлж байна.

 
* * *