|
 |
ЗЭВСЭГТ ХЇЧНИЙ
ЖАНЖИН ШТАБЫН ДЇРМИЙГ ХЇЛЭЭН АВАХ ЁСЛОЛ БОЛОВ
Монгол Улсын Ерєнхийлєгч бїрэн эрхээ хэрэгжїїлж зарлиг гарган
ЗХЖШ-ын дїрмийг шинэчлэн баталлаа. Уг дїрмийг хїлээлгэн єгєх ёслол
Зэвсэгт хїчний жанжин штабт боллоо. Энэхїї дїрмээр Монгол Улсын
цэргийн мэргэжлийн дээд байгууллагын хувьд ЗХЖШ-аас тєр, засгийн
ємнє хїлээх їїргийг багцлан тодорхойлсон болно.
Тєрийн цэргийн
бодлогын асуудлаар санал, дїгнэлт боловсруулах, зэвсэгт хїчний удирдлагын
тогтолцоог боловсронгуй болгох, олон улсын болон бїс нутгийн цэрэг-улс
тєр, цэрэг-стратегийн байдлыг судлан тєр, засгийн дээд байгууллагыг
энэ тухай мэдээллээр хангах зэрэг цэргийн удирдлагын дээд байгууллагын
онцгой чухал їїрэг багтаж байгаа юм.
Мєн ЗХЖШ цэргийн
стратегийн тєлєвлєлтийн тєв байгууллага болохын хувьд урьд хїлээж
хїлээж байсан їїргийг тусгав. Дїрмийн энэ хэсэгт олон улсын алан
хядах ажиллагаатай тэмцэх тєлєвлєлт, тїїнийг хэрэгжїїлэх бэлтгэлийг
хангах їїрэг тусгагджээ.
ЗХЖШ-ын шинэ дїрэм,
анх удаа батлагдан гарч байгаа “Дайчилгааны бэлтгэл нєєц, тэдгээрийг
дайчлах журам”-ийг тэргїїлэн хэрэгжїїлэх тєрийн захиргааны тєв болон
цэргийн мэргэжлийн дээд байгуулагад гардуулж байгаатай холбогдуулан
Монгол улсын Ерєнхийлєгч, Зэвсэгт хїчний Ерєнхий командлагч чиглэл
єглєє уг чиглэлд:
- 1.Дїрмийг тєв, орон нутгийн
тєрийн захиргааны байгууллага, цэргийн албан хаагчдад єргєн суртачлах,
ЗХЖШ-ын бие бїрэлдэхїїнээр нарийвчлан судлуулах ажлыг тодорхой
бодлого, тєлєвлєгєєний дагуу хэрэгжїїлэх хэрэгтэй.
- 2.Цэргийн мэргэжлийн нэгдмэл
удирдлагаар хангах їїргийнхээ дагуу тєрийн цэргийн байгууллагуудын
їйл ажиллагааг нэгдмэл зорилт, нэгдсэн стандартаар зохицуулах
шинэ їїргийг ЗХЖШ эхнээс ухаалагаар хэрэгжїїлж эхлэх нь чухал
байна. Энэ ажлын хїрээнд тєрийн цэргийн байгууллагуудын хоорондын
хамтын болон харилцан ажиллагааны їндсийг оновчтой тогтооход анхаарах
нь чухал байна.
- 3.ЗХЖШ-ыг цэргийн мэргэжлийн
удирдлагын дээд байгууллага болгон цаашид бэхжїїлэх талаар Монгол
Улсын Ерєнхийлєгчєєс урьд єгсєн їїргийн ач холбогдол эдїїгээ улам
єндєржиж байгааг анхааруулсныг Та бїхэнд уламжлаж байна” гэжээ.
* * *
|