2002.11.12

 

 

 


 


 

ТАНЗАНИЙН ЭЛЧИН САЙД ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ БАРИВ 


 
  Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабандид Танзаний Нэгдсэн Бїгд Найрамдах Улсаас Монгол Улсад суух Онц бєгєєд Бїрэн Эрхт Элчин сайд Чарлз Асилиа Санга итгэмжлэх жуух бичгээ єргєн барилаа.

    Итгэмжлэх жуух бичгээ барьсантай нь холбогдуулан Монгол Улсын Ерєнхийлєгч Элчин сайдыг хїлээн авч уулзав. Уулзалтын їеэр монгол, танзани орнууд газар зїйн хувьд алслагдмал, аль аль нь зах зээлийн харилцааг хєгжїїлж байгаа, эдийн засгийн боломж зэргээс шалтгаалан хоёр талын худалдаа эдийн засгийн харилцааг хєгжїїлэхэд тодорхой бэрхшээл байгаа боловч хувийн хэвшлийнхнийг дэмжсэнээр аялал жуулчлал, уул уурханй салбарт хамтранх, туршлага солилцон харилцаагаа идэвхжїїлж болохыг Ерєнхийлєгч Н.Багабанди тэмдэглэн хэллээ.

    Ерєнхийлєгч цааш хэлэхдээ хоёр орны Худалдаа аж їйлдвэрийн танхимын хооронд хамтран ажиллах, ирэх жил Улаанбаатар хотноо болох ардчиллыг шинээр буюу сэргээн тогтоосон улсуудын бага хуралд Танзани, цаашлаад африкийн тєлєєлєл идэвхитэй орлцоно гэдэгт итгэж буйгаа хэлэв.

    Монгол, Танзани НЇБ, тїїний тєрєлжсєн байгууллагууд, эвсэлд їл нэгдэх хєдєлгєєн, 77-ын бїлэг зэрэг олон улсын байгууллагуудын хїрээнд хамтран ажиллаж ирсэн бєгєєд цаашид ч энэ харилцаа хэвээр хадгалагдана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.Элчин сайдыг монгол оронд ажиллах хугацаанд монголын тєр засгийн зїгээс бїхий л талаар дэмжих болно гэдгээ Монгол Улсын Ерєнхийлєгч їгийнхээ тєгсгєлд онцлов.

    Ноён Элчин сайд Чарлз Асилиа Санга Монгол Улсын Ерєнхийлєгчийн хоёр талын харилцааны талаар хэлсэн саналуудыг бїрэн дїїрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд єндєр дээд хэмжээний тєлєєлєгчдийг харилцан айлчлуулахад анхааран ажиллана гэлээ.

    Тэрбээр 20-иод жилийн ємнє бидний харилцаа харьцангїй идэвхитэй байсан даяарчлалын энэ эрин їед ч тэр хэвээр харилцуулахын тєлєє хичээн ажиллахаа онцлон хэлэв.Элчин сайд Чарлз Санга Монгол Улсын НЇБ, 77-ийн бїлэг, эвсэлд їл нэгдэх хєдєлгєєн зэрэг олон улсын хэмжээнд явуулж буй бодлогыг єндрєєр їнэлж дэмжиж байдгаа илэрхийллээ.