2002.11.19

 

 

 


 


 

“МОНГОЛД ЗОЧЛОХ ЖИЛ”-ИЙН БЭЛТГЭЛ АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

    Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди Аялал жуулчлалын газрын орлогч дарга Д.Лхагвадашийг хїлээн авч уулзан ирэх жилийг монгол оронд зочлох жил болгож байгаатай холбогдуулан байр сууриа илэрхийлж ажлын чиглэл єгєв.

    Уулзалтын їеэр Ерєнхийлєгч Н.Багабанди хэлэхдээ монголд зочлох жилийг зарлах гэж байгаа нь утаагїй їйлдвэрлэл гэгдэх аялал жуулчлалын салбарыг бэхжїїлэх, жуулчдад їзїїлэх їйлчилгээг сайжруулах, хєрєнгє оруулалтыг хєхїїлэх зэргийг тєр бодлогоороо дэмжихэд гол нь чиглэж байгаа юм. Энэ боломжийг аялал жуулчлалын байгууллагууд бїрэн дїїрэн ашиглах ёстой гээд жуулчдын тоо єссєн, їйлчилгээ нь сайжирсан тийм їр дїнг хїлээж байна хэмээн онцлон хэллээ.

    Ерєнхийлєгч цааш нь жуулчдын тоог монголд ойр єєрєєр хэлбэл хєрш орнуудад ирж байгаа жуулчдыг татах байдлаар нэмэгдїїлж болно. Тухайлбал хойд хєршид Байгаль нуурыг їзэхээр ирсэн болон Хятадад ирж байгаа асар олон тооны жуулчдаас маршрутыг нь сунгаж авч ирж болох бєгєєд энэ талаар хєрш орнуудын аялал жуулчлалын компани, байгууллагуудтай хамтран тодорхой бодлоготой ажиллахыг зєвлєлєє.

    Мєн тїїхэн уламжлал, тухайн орны иргэдийн сонирхлыг харгалзан жуулчдын тоог нэмэх, їїнд Орхоны хєндийн дурсгалт газруудаар Туркийн, Хяргас нуурт Киргиз, Дорнод ялангуяа Халх голын сав нутгаар японы жуулчдыг аялуулж болохыг тэмдэглэн хэллээ.Жуулчдад їзїїлэх їйлчилгээнд анхаарах, їйлчилгээний дунд мэргэжлийн ажилтнуудыг єндєр тївшинд бэлтгэх, дэлхий тївшнээс хол хоцрогдоод байгаа бэлэг дурсгалын єнгє їзэмж, сав баглааг нь сайжруулах чиглэлээр Монгол Улсын Ерєнхийлєгч єєрийн байр сууриа илэрхийлэв.

    Тїїнчлэн адал явдал, эр зоригийн, євлийн гээд аялал жуулчлалын бусад чиглэлийг хєгжїїлэх тал дээр Аялал жуулчлалын газраас хийж байгаа болон тєлєвлєж байгаа ажлыг сайшаагаад цаашид улам эрчимжїїлэх, жуулчдын аюулгїй байдалд анхаарах, халдварт євчин, тахал зэрэг аялал жуулчлалд сєргєєр нєлєєлдєг хїчин зїйлїїдэд аль аль талдаа илїїтэй анхаарахыг їїрэг болгов. 

    Монголын аялал жуулчлалыг зургаан бїс болгон хєгжїїлэх бєгєєд їїнд Улаанбаатар, Хархорин-Элсэн тасархай, зїїн болон баруун бїс нутаг, говь, Хєвсгєлийн гэсэн чиглэл багтаж байгааг Аялал жуулчлалын ерєнхий тєлєвлєгєєнд тусгасан байна. Одоогийн байдлаар энэ салбарт 400 гаруй аж ахуйн нэгж, 5300 ор бїхий 118 жуулчны бааз, 8000 ор бїхий 197 том жижиг зочид буудал, 400 тур оператор ажиллаж байгаа юм байна.

    Єнгєрсєн оны 9-р сарыг энэ оныхтой харьцуулбал гийчдийн тоо 19.7 хувиар, їїнээс жуулчдын тоо 21.3 хувиар нэмэгдсэнийг Аялал жуулчлалын газрын мэдээлэлд дурджээ. 2000 онд аялал жуулчлалаас 94.9 сая ам.долларын ашиг олж байсан бол энэ онд 114.3, ирэх жилийг монголд зочлох жил болгон зарласнаар 131 сая долларын орлого олж жуулчдын тоо 250 мянгад хїрнэ хэмээн урьдчилсан байдлаар тооцож байгааг энэ їеэр мэдээллээ.