|
ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ ЭРДЭМТЭНД ШАГНАЛ ГАРДУУЛАВ
Монгол Улсын Ерєнхийлєгч
Н.Багабанди Ерєнхийлєгчийн нэрэмжит 2002 оны шилдэг залуу, эрдэм
шинжилгээний ажилтнаар шалгарсан Мал эмнэлгийн хїрээлэнгийн эрдэмтэн
нарийн бичгийн дарга З.Батсїхэд шагнал, єргємжлєлийг нь гардуулан
єглєє.
З.Батсїх “Адууны
ходоод гууртах євчний їе дэх эзэн шимэгчийн хооронд дахь харьцааны
онцлог, тэмцэх арга зам” сэдвээр хийсэн эрдэм шинжилгээний ажил
хийсэн бєгєєд адууны ходоодны гуурыг цус наалдуулах шууд бус урвал
болон иммуноферментийн урвалаар анх удаа оношилж, энэхїї урвалын
эсрэг тєрєгч, эерэг ийлдсийг бэлтгэх аргыг боловсруулж, сэргийлэх
вакцины хувилбар бий болгосынг нь їнэлж энэхїї шагналыг олгосон
байна.
Шилдэг залуу эрдэмтэнд
олгосон єргємжлєлд “Эрдэмт хїмїїн бїтээлээрээ гялалзана Эрдэнийн
чулуу єнгєєрєє гялалзана хэмээх ардын їгээс иш татаад, монгол эх
орон, ард тїмэндээ оюуны эрхэм єглєг єргєсєнд талархаж, Танд Монгол
Улсын Ерєнхийлєгчийн нэрэмжит шагнал хїртээн, цаашдын тань бїтээл
туурвил, эрдэм судлалын ажил тєрдєє їнэтэй, тїмэндээ тустай, дэлхийд
нэртэй байхын ерєєл дэвшїїлж, энэхїї єргємжлєлийг олговай” гэсэн
байна.
Ерєнхийлєгчийн нэрэмжит
энэхїї шагналыг хоёр дахь жилдээ олгож байгаа бєгєєд сая тєгрєг
дагалддаг байна.
* * *
|