2002.11.25

 

 

 


 


 

ЕРЄНХИЙЛЄГЧ ШАГНАЛ ГАРДУУЛАВ 

    Монгол Улсын Ерєнхийлєгч Н.Багабанди зарлиг гарган боловсрол, шинжлэх ухаан,урлаг соёл, хэвлэл мэдээлэл, анагаах ухаан, тєрийн болон тєрийн бус байгууллга, уул уурхай, эрчим хїчний салбарт олон жил їр бїтээлтэй ажиллан хєдєлмєрийн амжилт гаргасан зарим хїмїїсийг гавьяат цол, одон медалиар шагнасныг гардуулан єглєє.

    Боловсрол, шинжлэх ухааны салбарт олон жил санаачлага, їр бїтээлтэй ажиллаж, монгол хэл шинжлэлийн уламжлал, тїїхэн хувьсал хєгжлийн судалгааны дорвитой бїтээлїїд туурвиж, энэ салбарын мэргэжилтэн багш, судлаачид бэлтгэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь їнэлж УБИС-ийн проректор Домийн Тємєртогоог Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зїтгэлтэн, хєдєє орон нутагт байгуулагдсан анхны дээд сургуулийг хєгжїїлж бэхжїїлэх, дээд боловсролтой багш бэлтгэх, ЕБС-ийн сургалтын агуулгыг боловсронгуй болгоход оруулж байгаа хувь нэмрийг нь їнэлж УБИС-ийн тєгсєлтийн дараах сургалтын албаны дарга Нямын Жадамбааг Монгол Улсын гавьяат багш, зураач урчуудыг бэлтгэх, уран сайхны шинэ эрэл хайгуул хийн аж байдал, хєдєлмєр, байгалийн сэдэвт олон зургийг мэргэжлийн єндєр тївшинд туурвиж монголын дїрслэх урлагийг хєгжїїлэх їйлсэд оруулж байгаа хувь нэмрийг нь їнэлж МУЭХ-ны бие даасан уран бїтээлч, зураач Бадамжавын Чогсомыг Монгол Улсын урлагийн гавьяат зїтгэлтэн, їзэгч сонсогчдын талархлыг хїлээсэн жїжиг киноны гол ба туслах дїр бїтээж, радио телевизийн уран сайхны нэвтрїїлэг хийж, тайз дэлгэцийн болон єгїїлэхїйн урлагийг хєгжїїлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь їнэлж монголын радиогийн нэвтрїїлэгч, жїжигчин Гомбын Равданг Монгол Улсын гавьяат жїжигчин, эрїїл мэнд, боловсролын салбарт олон жил санаачлага їр бїтээлтэй ажиллаж, эмч мэргэжилтэн бэлтгэх, хоол боловсруулах эрхтний эмгэгїїдийг оношлох, эмчлэх, сэргийлэх, хувийн хэвшлийн эмнэлгийг хєгжїїлэхэд оруулж байгаа хувь нэмрийг нь їнэлж “Элэг засал” эмнэлгийн захирал Бямбын Дагвадоржид Монгол Улсын хїний гавьяат эмч цолыг тус тус хїртээлээ.

    Тїїнчлэн Дархан-Уул аймгинй урчуудын холбооны зураач Долгорын Буяндалай, ШУЇ-ийн “Хїнстех” корпорацийн эрдэм шинжилгээний тэргїїлэх ажилтан Лувсансїрэнгийн Дамдинсїрэн, МУЭХ-ны уран бїтээлч Цэрэнжавын Доржпалам нарыг хєдєлмєрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Нийслэлийн Сїхбаатар дїїргийн 60 дугаар цэцэрлэгийн арга зїйч багш Ламжавын Бадамжав, Улаанбаатар тємєр замын барилга орон сууцны 2-р ангийн мастер Довдонгийн Баатар, Баян-Єлгий аймгийн Єлгий сумын 4-р сургуулийг биеийн тамирын багш Тарангийн Баян, Архангай сумын Єгийнуур сумын байгаль хамгаалагч Суурийн Бямбаа нарыг “Алтан гадас” одонгоор шагналаа.  Бїх цэргийн дуу бїжгийн чуулгын ерєнхий найруулагч Рэнцэндоржийн Ганбат, Тєрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн их эмч Дашдондовын Жамбал, Архангай аймгийн ЦХ-ийн хэв журмын тасгийн дарга Намнагийн Насанбаяр, Нийслэлийн ЗД-ын дэргэдэх цэрэг иргэний хамгаалалтын штабын ахлах офицер Гїнчингийн Сїхбат нарыг Цэргийн гавьяаны одонгоор тус тус шагнасан байна.             

    Монгол Улсын Ерєнхийлєгч “Монцамэ” агентлагийн техникийн хэлтсийн сїлжээний техникч Дугарын Адьяабат, монголын хїїхдийн ордны зургийн дугуйлангийн багш Довдонгийн Батбаяр, Євєрхангай аймгийн “Баянтээг” ХК-ийн уурхайн дизеьчин Дэндэвийн Дамдингив, бїх цэргийн дуу бїжгийн чуулгын їйлчлэгч Пэрэнлэйн Долгор, МУЭ-ийн хорооны бие даасан уран бїтээлч Сэр-одын Саранцацралт нарын хїмїїсийг хєдєлмєрийн хїндэт медалиар, Нийслэлийн Чингэлтэй дїїргийн цэрэг иргэний хамгаалалтын албаны офицер Дугарсїрэнгийн Амарсанаа, Бїх цэргийн дуу бїжгийн чуулгын бїжигчин Лхамдооровын Батмєнх, тус чуулгын дарга Чойжилжавын Гансїх, мєн чуулгын хєгжимчин Батмєнхийн Мєнхцэцэг, Жагвуугийн Отгончулуун нарыг цэргийн хїндэт медалиар шагнасныг гардуулан єглєє. 

* * *