2002.11.25

 

 

 


 


 

МОНГОЛ УЛСЫН АНХНЫ ЇНДСЭН ХУУЛИЙГ БАТАЛЖ,БЇГД НАЙРАМДАХ УЛСАА

ТУНХАГЛАСНЫ 78 ЖИЛИЙН ОЙГ ТОХИОЛДУУЛАН МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ

Н.БАГАБАНДИЙН РАДИО, ТЕЛЕВИЗЭЭР ХЭЛСЭН ЇГ 


   Бїрэн эрхт, тусгаар тогтносон Монгол улсын нийт иргэд ээ! Тэртээх 1924 оны 11 дїгээр сарын 26-нд Нийслэл хїрээ хэмээх олонд алдаршсан нэрээ дєнгєж солиод байсан  Улаанбаатар хотын тєв индрийн талбайд єргєн тїмнийг хамарсан цуглаан болж, Улсын анхдугаар их хурлаар баталсан Їндсэн хуулийг уншиж сонсгон, бїх нийтэд тунхаглан зарласнаар энэ єдєр Монгол улсыг тунхагласны баярын єдєр болж тїїхэнд мєнхєрсєн билээ. 

   Энэхїї тїїхэн учир холбогдол бїхий баярт їйл явдлын 78 жилийн ойг тохиолдуулан Монгол улсынхаа бїрэн эрхт, эрх чєлєєт иргэн нь байх хувь заяа тохиосон  Та бїхэндээ баяр хїргэж амар, мэндийн ерєєл дэвшїїлье. Мориноосоо буулгїйгээр улсыг байгуулах амархан, мориноосоо бууж тєрийг тєвхнїїлэх хэцїї гэдэгсэн билээ. 

   Эцэг дээдсээс заяатай эх нутаг газар шороогоо харийн тїрэмгийлэгчдээс єнєд цэвэрлэж, эрсэдсэн эрх, эвдэгдсэн улс, балартахад хїрсэн їндсэн язгуураа сэргээн босгох їйлсийг аймшиггїй чин зоригт монгол угсаатны олон зуун баатар эрсийнхээ їїсгэн сэдсэн ардын хувьсгалаар гїйцэлдїїлж эхлэхийн хамт ахуй тєрєєн тєвхнїїлэн тєвшитгєх, аливаа хэргийг айсуй цагийн улирал, ашдын эрхэм зорилгодоо нийцїїлэн явуулах шаардлагатай ээлж дараалан тулгарсан юм. 

   Улсын анхдугаар их хурлаас манай улсад хэмжээт цаазат хаант засгийг халж, сонгож байгуулдаг Бїгд Найрамдах засаглалын хэлбэр тогтоох нарийн ээдрээтэй асуудлыг эгзгийг нь тааруулж цагийг нь олж шийдвэрлэн  їндсэн хуулиараа баталгаажуулан тунхагласан нь манай ард тїмний тєлєєлєгчдєєс тєрийг удирдахуйн урлагт оруулсан томоохон хувь нэмэр, хэзээ ч їл мартагдах гавьяат їйлс мєн.  

   Манай ард тїмэн Монгол эх орныхоо хууль ёсны эзэн нь, Засгийн бїх эрх мэдлийг хадгалан хэрэгжїїлэгч нь гэдгийг баттай мэдрїїлсэн их хурлын тєгсгєлийн ёслол дээр нэгэн тєлєєлєгч тусгай дуу гарган нийт олноороо  “…Ард тїмний тєлєєлєгч нар анхдугаар их хурлыг нээв ээ хє. Тїмэн ардын тєлєєлєгч нар тєрийн хэргийг жолоодов оо хє…” хэмээн дуулцгаасан тухай тїїх шаштирт тэмдэглэн їлдээсэн нь  урьд ємнє нь “їзэгдээгїй сонин гайхамшигт” энэхїї їйл явдлыг їзсэн, сонссон монгол хїний зїрхийг догдлуулж сэтгэлийг хєвсєлзїїлэн баясгасны тод гэрч биз ээ. 

   Чухамхїї анхны Їндсэн хуулийн ачаар монголчууд бидэнд “олон ардын эвлэлдэн нэгдэх, эвлэл холбоо байгуулах, хэвлэн нийтлэх, сонгох сонгогдох, їзэл бодлоо илэрхийлэх,  шїтэх бишрэх зэрэг эрхээ хуулийн їндэстэйгээр” эдлэх анхны боломж нээгдсэн билээ. Хорьдугаар зуунд манай улс нийгмийн амьдралын ээдрээт замыг туулахдаа тїїхэн тодорхой эргэлтийн шинжтэй їеїдэд Їндсэн хуулиа хэд хэдэн удаа єєрчлєн шинэчилж хєгжлийн чиг шугамаа хянан тодорхойлж алдаж онохын аль алиныг амссан ч анхны Їндсэн хуулиараа тунхаглан зарласан  Монгол тєрийн гулзайж, нугарахгїй дааман нуруу - Бїгд Найрамдах засаглалын хэлбэрээ найдвартай хамгаалан хадгалсаар шинэ Їндсэн хуулиндаа шингээж бататгаж єгсєн юмаа. 

   Монголын ард тїмэн бид эх орондоо хїмїїнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хєгжїїлэх эрхэм зорилгоо хэрэгжїїлэх їїднээс алаг їгїй ардчилсан, шудрага ёсыг нийгмийн амьдралын бїх хїрээнд хэвшїїлж,  тєрийн хууль, нийгмийн ёс суртахууныг хэм тэгш зохицолдуулан нийтээр даган журамлаж, тулгамдсан асуудлаа учир зїйгээ олж, хэрїїл уцааргїй, эв эеээр шийдэн айл бїр амгалан, хїн бїр тайван орчинд элбэг хангалуун аж тєрєн амьдрах боломж нєхцлийг бїрдїїлэх зорилттой тулгарч байна. 

   Захирах захирагдах ёсыг тєр нь ч, иргэн нь ч хэлбэрэлтгїй сахиж хууль журмаар їл цэгцлэгдэх нийгэм-хїмїїнлэгийн бусад баялаг харилцаанд ёс суртахууны зохицуулалт,  харилцан ойлголцол, зєвшилцлийг хэвшїїлэх нь нэн чухал байна. Энэ нь улс тєрийн хїчнийхэнд ч хамаатай бєгєєд олонхи, цєєнх гэлтгїй їзэл бодол, саналаа чєлєєтэй илэрхийлж  аливаа шийдвэр гаргахдаа авах гээхийн ухаанаар хандаж голч, холчийг нь сонгож байх нь їндэсний нийтлэг эрх ашигт нийцнэ.

   Бїгд Найрамдах засаглалын ёс нь нэгэн сэтгэл, нийтийн хїчээр нэгдэн дотоодыг залах, гадаадтай найрамдах замаар улс тєр,  їндэс язгуураа їїрд батлан хамгаалах чухал зорилгыг агуулан бїхий гэсэн анхдугаар их хурлын їзэл санаа эдїгээ ч їнэ цэнэтэй хэвээр байна. Эрхэм хїндэт иргэд ээ, Туурга тусгаар улсын эрх чєлєєт иргэн Та бид бїрэн эрхт Монгол улсынхаа нэр тєр, хєгжил дэвшлийн тєлєє нэгэн їзїїрт сэтгэлээр эрч хїчтэй хєдєлмєрлєцгєєе. 

   Тєрийн нуруу тївшин, тїмэн олон маань амгалан байх болтугай.             
 
 
---оОо---