Монгол Улсын зэвсэгт хїчний ерєнхий командлагчÈÉÍ ÕÝËÑÝÍ ¯Ã, ÌÝÍÄ×ÈËÃÝÝ

 

МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХЇЧИН, БУСАД ЦЭРГИЙН БИЕ БЇРЭЛДЭХЇЇНД

1999 оны 3 дугаар сарын 17.

Мэндчилгээ

Зэвсэгт хїчин, бусад цэргийн ахмад дайчид аа!

Цэргийн жинхэнэ алба хааж байгаа генерал, офицер, ахлагч, тїрїїч, байлдагчид аа!

Эрхэм нєхєд єє!

Монгол Улсын цэргийн баярыг тохиолдуулан улс, їндэстнийхээ тусгаар тогтнолыг хамгаалан тулалдаж явсан дайнд оролцогчид, тєр, ард тїмнийхээ аюулгїй байдлыг батлан хамгаалахад хїч, хєдєлмєр, залуу насаа зориулсан ахмад болон бэлтгэл дайчид, цэргийн нийт албан хаагчид, батлан хамгаалах салбарт ажиллаж байгаа ажилтан, ажилчид болон Та бїхний гэр бїлийнхэнд Монгол Улсын Зэвсэгт хїчний ерєнхий командлагчийн хувьд чин сэтгэлийн баяр хїргэж мэндчилье.

Цэргийн шинэчлэлийн тэргїїлэх зорилтын тєвд хїн, тїїний ажил амьдрал байх ёстойг миний бие нэг биш удаа хэлснээ баярын энэхїї єдєр ч Та бїхэндээ дахин анхааруулан сануулж байна.

Шинэ зуунд Монгол Улсын зэвсэгт хїчин, бусад цэрэг ямар байх нь цэргийн албан хаагчдын зїтгэл, хариуцлага, санаачилгаас ихэвчлэн шалтгаалах болно.

Шинэ зуунд монгол цэргийн дїр тєрх нь олон талт їїргийг гїйцэтгэх чадвартай, мэргэшсэн, бїтэц, зохион байгуулалтаараа мэргэжлийн чиг баримжаатай зэвсэгт хїчний жишигт ойртсон, уламжлал, шинэчлэлийг хослуулан монгол цэргийн урлагийг бий болгон хєгжїїлсэн, цэргийн орчин їеийн хэрэгт гарч байгаа дэвшил, ололтыг їйл ажиллагаандаа нэвтрїїлж чадсан байхад оршино.

Батлан хамгаалах тєрийн захиргааны тєв байгууллагыг иргэний хяналтын зарчмаар боловсронгуй болгох, зэвсэгт хїчний уураг тархи нь болсон цэргийн мэргэжлийн удирдлагын байгууллагыг бїх шатанд нь бэхжїїлэх шаардлага хэвээр байна.

Цэргийн нэгтгэл, анги, салбарыг тайван цагийн їндсэн їїргээ гїйцэтгэхэд нь бэлэн байлгахад чиглэсэн цэргийн сургалт болон ахуйн нєхцєлийг сайжруулахад батлан хамгаалах салбарын удирдлага тїлхїї анхаарч ажиллавал зохино.

Монгол цэрэгт мэргэжлийн єндєр ур чадвар, гїйцэтгэх чанар, эх оронч їзэл, хатуу сахилга, захирах, захирагдах ёс тєлєвшсєн байх ёстой.

Ахмад дайчдаа халамжлахын хамт тэдний дайчин уламжлал, цэргийг удирдах арвин их туршлагыг євлєн авч батлан хамгаалах бодлогын нэгдмэл, залгамж чанарыг бататгах нь чухал байна.

Зэвсэгт хїчин, бусад цэргийн удирдлагын аль ч тєвшинд хууль, дїрмийг зєрчих явдал байж огт болохгїй бєгєєд тєрийн цэргийн албаны нэр хїндийг улам дээшлїїлэх дэс дараатай арга хэмжээг Зэвсэгт хїчний командлал цаашид ч авах болно.

Батлан хамгаалах холбогдолтой хуулиудад "Монгол Улсын Тєрийн цэргийн бодлогын їндэс"-т нийцїїлэн нэмэлт, єєрчлєлт оруулж цэргийн байгуулалтыг улам тєгєлдєржїїлэх дэс дараатай арга хэмжээг авч хэрэгжїїлэх нь зїйтэй юм.

Энхийг сахиулах ажиллагаанд монголын цэргийн албан хаагчдыг оролцуулах эхлэлийг тавих хэрэгтэй. Ингэснээр олон улсын аюулгїй байдлыг сахин бэхжїїлэх їйлсэд монгол цэрэг хувь нэмрээ оруулах болно.

Тєр, улсаа батлан хамгаалахад ямагт бэлэн байхаар єргєсєн цэргийн тангарагаа хэлбэрлэлтгїй биелїїлж, монгол цэргийн давтагдашгїй алдрыг дээдлэн явахыг цэргийн жинхэнэ албан хаагч Та бїхэнд уриалж байна.

Монгол цэргийн сїлд хийморь бадран мандаж байх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ, ЗЭВСЭГТ ХЇЧНИЙ ЕРЄНХИЙ КОМАНДЛАГЧ

НАЦАГИЙН БАГАБАНДИ