Монгол Улсын зэвсэгт хїчний ерєнхий командлагчÈÉÍ ÕÝËÑÝÍ ¯Ã, ÌÝÍÄ×ÈËÃÝÝ

 

БАТЛАН ХАМГААЛАХАД ТУСЛАХ НИЙГЭМЛЭГИЙН АЖИЛТАН, АЖИЛЧИД, НИЙТ ГИШЇЇДЭД

1999 оны 7 дугаар сарын 22.

Мэндчилгээ

Манай орны тєрийн бус ууган байгууллагуудын нэг-Батлан хамгаалахад туслах нийгэмлэг байгуулагдсаны 70 жилийн ойг тохиолдуулан танай хамт олон, гишїїд, дэмжигчдэд баярын мэнд дэвшїїлж, сайн сайхныг хїсэн ерєєе.

БХТН їїссэн цагаасаа эхлэн эх орныхоо хєгжил, дэвшлийн їе шат бїхэнд тєр засгаас даалгасан їїргийг нэр тєртэй биелїїлж залуучуудыг цэрэг эх оронч їзлээр хїмїїжїїлэх, цэргийн албанд бэлтгэх, иргэдэд техникийн ерєнхий мэдлэг эзэмшїїлэх, техник сэтгэлгээг хєгжїїлэхэд чухал хувь нэмэр оруулж ирсэн юм.

Цаашид тус нийгэмлэг техникийн мэргэжилтэн бэлтгэхдээ аль болохоор єргєн олныг хамрах, тэдний эрэлт хэрэгцээнд тулгуурлах, техникийн спортыг шинжлэх ухааны їндэстэй хєгжїїлэхэд нєлєєлєх, хоёр зууны заагт Сидней хотноо болох зуны Олимпийн 27 дугаар наадамд сайтар бэлтгэн, ажиллагсдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар дорвитой ажил хийж сайхан їр дїнд хїрнэ гэдэгт итгэж байна.

Їйл ажиллагаагаа єєр бусад чиглэлээр ч идэвхжїїлж, эх орноо хамгаалахад туслах їїрэг, зорилтоо шинэ нєхцєл байдалд нийцїїлэн амжилттай хэрэгжїїлэх нь танай хамт олны зорилт мєн.

Та бїхний зорилго їйлс сэтгэлчлэн бїтэж, Монгол Улсынхаа сайн сайхны тєлєє ихийг хийж бїтээхийг ерєєе.

МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ НАЦАГИЙН БАГАБАНДИ