|
|
|
|
МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХЇЧИН, БУСАД ЦЭРГИЙН БИЕ БЇРЭЛДЭХЇЇНД 2001 оны 3 дугаар сарын 16. Мэндчилгээ Хувьсгалт тэмцлийн ахмад зїтгэлтнїїд, ахмад дайчид аа! Зэвсэгт хїчин, бусад цэргийн генерал, офицер, ахлагч, тїрїїч, байлдагч нараа ! Эрхэм нєхєд єє ! Зэвсэгт хїчний 80 жилийн ойг тохиолдуулан хувьсгалт тэмцлийн ахмад зїтгэлтнїїд, чєлєєнд болон бэлтгэлд байгаа ахмад дайчид, зэвсэгт хїчин бусад цэргийн нийт албан хаагчид, тэдний гэр бїлийнхэн болон ард тїмэндээ чин сэтгэлийн баярын мэндчилгээ дэвшїїлж, эрїїл энх, аз жаргал, сайн сайхан бїхнийг хїсэн ерєєе. Монгол Ардын журамт цэрэг харийн дайснаас газар нутгаа чєлєєлж, 1921 оны Ардын хувьсгалын ялалтанд шийдвэрлэх їїрэг гїйцэтгэснээр орчин цагийн манай Зэвсэгт хїчний тїїхийн алтан хуудас нээгдэж, Халхын голын байлдаан, 1945 оны чєлєєлєх дайн, удаа дараагийн хилийн тулгаралтуудад эх орон, газар шороогоо гаднын тїрэмгийллээс хамгаалан эх орныхоо ємнє хїлээсэн їїргээ нэр тєртэй биелїїлж баатарлаг гавьяа байгуулсныг їеийн їед марталгїй мєнхєд дуурсах учиртай. Єнє эртний, євєг дээдсээс уламжлалтай эх орон, эрх чєлєє, тусгаар тогтнолынхоо тєлєє халуун амь, бїлээн цусаа хайрлалгїй тэмцэж, энх цагийн бїтээн байгуулалтад оролцон єнєєгийн бидний амьдралыг цогцлоон бїтээлцсэн ахмад дайчдынхаа алдар гавьяаг хойч їеийнхэн бид їїрд санаж, хїндэтгэн залгамжилж явах їїрэгтэй. Эрдэм, боловсролын уурхай болж, олон арван мянган дайчдыг бичиг їсэгтэй, мэргэжилтэй болгон хот, хєдєєд соёлын їрийг тарилцан, эх орныхоо энх цагийн бїтээн байгуулалт, хєгжил дэвшилд їнэтэй хувь нэмэр оруулж ирсэн зэвсэгт хїчнээрээ манай ард тїмэн бахархаж байдаг билээ. Зэвсэгт хїчин, бусад цэрэг тєр, ард тїмнээсээ хїлээсэн єндєр хариуцлагатай їїргээ нэр тєртэй биелїїлэх итгэл тєгс, улс орныхоо єєрчлєлт, шинэчлэлийн їйл явцтай алхаа нийлїїлэн шинэ зуунтай золголоо. Эх орноо хамгаалах уламжлалт їїргийн зэрэгцээ тайван цагт гїйцэтгэх олон талт чиг, їїргийг Зэвсэгт хїчинд тєрийн бодлогоор тохоон хїлээлгэж, тїїнийг мэргэжлийн чиг баримжаатай, цомхон, чадварлаг болгох чиглэлээр тєр, засгаас дэс дараатай арга хэмжээг авч байна. Цэргийн байгуулалтыг хєгжїїлэн, цэргийн шинэчлэлийг анги, салбарт хїргэж гїнзгийрїїлэх, Зэвсэгт хїчний бїтэц, зохион байгуулалтыг тєгєлдєржїїлэх, цэргийн албан хаагчдын нийгмийн хамгааллыг бэхжїїлэх арга хэмжээг цаашид ч авах болно. Эх орноо хамгаалахаар єргєсєн тангарагтаа їнэнч байж, тєрийн бодлогыг хэрэгжїїлэх їйлсдээ сэтгэл, хїчээ нэгтгэн зїтгэхийг зэвсэгт хїчин, бусад цэргийн нийт бие бїрэлдэхїїнд уриалж байна. Монгол Улсын ариун гал голомт їїрд бат оршиж, Монгол цэргийн золбоо хийморь бадартугай. МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ, ЗЭВСЭГТ ХЇЧНИЙ ЕРЄНХИЙ КОМАНДЛАГЧ НАЦАГИЙН БАГАБАНДИ |
|