|
|
|
|
ЦЭРГИЙН ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ХАМТ ОЛОНД Мэндчилгээ Цэргийн ахмад тагнуулчид аа! Цэргийн тагнуулын байгууллагын генерал, офицер, ахлагч, ажилтнууд аа! Цэргийн тагнуулын байгууллагын 80 жилийн ойг тохиолдуулан ахмад тагнуулчид, цэргийн тагнуулын байгууллагын нийт албан хаагчид, тэдний гэр бїлийнхэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшїїлж баяр хїргэе. Монгол улсын тусгаар тогтнол, бїрэн эрхт байдлыг хамгаалан бэхжїїлэх, їндэсний аюулгїй байдлыг хангахад манай цэргийн тагнуулын ажилтнууд, далд фронтын дайчид їнэтэй хувь нэмэр оруулж, эх орныхоо ємнє тїїхэн гавьяат їйлсийг бїтээсэн билээ. Эдїгээ ч цэргийн тагнуулын байгууллага, тїїний ажилтнууд тєрийн цэргийн бодлогоор хїлээлгэсэн єндєр хариуцлагатай їїргийг нэр тєртэй биелїїлж байгааг тєр, Зэвсэгт хїчний командлал єндрєєр їнэлж байдаг юм. Цэргийн хэргийн хєгжлийн хандлагад нэгэн голлох хїчин зїйл болж байгаа мэдээллийн орчин їеийн технологийг эзэмшин нэвтрїїлж, улс орныхоо аюулгїй байдлыг хангах, батлан хамгаалах хїч чадлыг нэмэгдїїлэхэд оновчтой ашиглах нь Та бїхний ємнє тулгарч буй том зорилт юм. Эрїїл чийрэг, олон талын эрдэм ухаантай, мэргэжлийн єндєр бэлтгэл, хатуу сахилгатай байж, їйл явцын єрнєлийг сонор соргогоор мэдэрч задлан шинжилж, нэгтгэн дїгнэн, тєр, цэргийн удирдлагыг їнэтэй бєгєєд бодитой мэдээллээр хангах чадвар нь эх орныхоо ємнє хїлээсэн онцгой даалгаврыг биелїїлэх цэргийн тагнуулчдын онцлог чанарууд гэдгийг байнга анхаарч ажиллах хэрэгтэй. Тєр, улсынхаа тусгаар тогтнол, аюулгїй байдал, їндэсний язгуур эрх ашиг сонирхлыг хамгаалах эрхэм їйлсэд бїхнээ зориулах бие сэтгэлийн зориг тэвчээр дїїрэн, чин эх оронч сэтгэлтэй цэргийн тагнуулчдын сэтгэл уужим, мэлмий тунгалаг, сонсгол хурц байж, бахархах їйлс нь улам арвижиг. Монгол цэргийн тагнуулын ажилтнуудын сїлд хийморь бадартугай. МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ, ЗЭВСЭГТ ХЇЧНИЙ ЕРЄНХИЙ КОМАНДЛАГЧ НАЦАГИЙН БАГАБАНДИ 2001 оны 3 дугаар сарын 23. |
|