ЕРЄНХИЙЛЄГЧИЙН ТАНГАРАГ ЄРГЄХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААН ДЭЭР НАЦАГИЙН БАГАБАНДИЙН ХЭЛСЭН ЇГ
 

2000.06.20

Монгол Улсын Их Хурлын дарга, гишїїд ээ !

Монгол Улсын Ерєнхий сайд, Засгийн газрын гишїїд ээ !

Ард иргэд ээ !

Хатагтай, ноёд оо!

Монгол Улсын Ерєнхийлєгчийн тангараг єргєж буй энэ хїндэтгэлтэй торгон агшинд миний бие Монгол улс, монгол їндэстэн, монголын бїх хїн ардынхаа сайн сайхан ирээдїйн тєлєє зїтгэхээ шившин андгайлж, сонгогч та нарынхаа буян заяаг оройн шїтээн тєрийн сїлдэндээ даатган дотоод сэтгэлдээ сїслэн болгоож байгаагаа илэрхийлье.

Монгол Улсын Ерєнхийлєгчийн сонгуульд идэвхтэй оролцож надад єндєр их итгэл дахин хїлээлгэсэн сонгогч олон Та нартаа болон Ерєнхийлєгчийн сонгуульд нэрийг минь дэвшїїлэн, дэмжиж сурталчилсан МАХН-ын удирдлага, гишїїд, дэмжигчдэд гїнээ баярлан талархаж эрїїл энх, аз жаргал, амжилт бїтээл бїхнийг хїсэн ерєєж байна.

Єндєр итгэл найдвар эргээд тєдийчинээн зїтгэл ачлал, энэрлийг шаарддаг, эрх мэдэл ч мєн илїї їїрэг хариуцлага оногдуулдаг. Хан тєрийн албаны нэхэл хатуу, журам шулуун ийм жам ёсыг бїрнээ дээдлэн ухамсарлаж байна. Иймээс ч "Тєрийн хэрэг иргэдээсээ, иргэний амьдрал тєрєєсєє" гэсэн уриан дор хєтєлбєрєє боловсруулсан билээ.

Сорилтоор нэгэнт танигдсан бодлого, їйл ажиллагааныхаа залгамж шинжийг хадгалан їргэлжлїїлэхийн хамт дутууг нєхєж, дундыг дїїргэх, шинийг сэдэхїйц илїї эрч хїчтэй, єргєн далайцтай, шийдмэг, улам бїр шинэлэг байхыг би эрмэлзэнэ.

Яг энэ мєчєєс миний бие шинэ зууны Монгол Улсын шинэ ерєнхийлєгч боллоо гэдэг сэтгэл хєдєлгєм мэдрэмж намайг эзэмдэв. Миний сонгуулийн мєрийн хєтєлбєрийн уриа "Шинэ зуун" гэсэн тодотголтойн учир ийнхїї холбогдож байгаа нь энэ. Шинэ зууны хєг ая, уриа дуудлага, манай нийгмийн хєгжлийн захиалга хэрэгцээ Та биднийг ямагт шинэ байхыг шаардаж байгаа билээ.

"Эв гэдэг шидтэй. Эрдэм гэдэг хїчтэй" хэмээх нь шинэ зууны аман хууль биз ээ !

Цаг їе, нєхцєл байдал, хїмїїс єєрчлєгдсєєр байна. Тэрхїї єєрчлєлтийг сонгогч олонтой уулзан ярилцаж, тэдний ажил амьдралтай танилцаж явахдаа улам бїр олж мэдэрсэн минь надад нєхцєл байдлыг шинээр харж, урьдынхаасаа илїї эрч хїчтэй ажиллах бодол, сэдлийн тїлхэц єгсєн юм.

Єнгєрєгч бїрэн эрхийн хугацаанд улс орон, ард иргэдээ шинэ зуунд бэлтгэх талаар бодлого зорилготой чармайн ажилласны хэрээр їзэл санааны зохих тохироо бїрдсээр байгааг ч їгїйсгэх аргагїй ил байна. Ирэх 4 жилд энэ їзэл санааг їйлдэл, їйл ажиллагаа болгох хєшїїрэг хэрэглэн нийт олныг хамарсан шинэ зууны бїтээн байгуулалтыг єрнїїлж Монгол улсын эдийн засаг, нийгмийн амьдралыг шинэ хєрс суурин дээр сэргэн хєгжих замын баттай эхлэлийн шав тавихыг гол зорилгоо болгож байна. Їїний тулд Монгол улсад тєрийн тогтвортой, тївшин байдал, удирдлагын нэгдмэл чанарыг хангах, тусгаар тогтнол, бїрэн эрхт хийгээд їндэсний аюулгїй байдлыг сахин хамгаалах, тєрийн хуулиа дээдлэх, ард тїмнийхээ сайн сайхан амьдрах нєхцєлийг хангах, ажилгїйдэл, ядуурлыг бууруулах, шударга бус байдал, хээл хахууль, архидалт, танхайрал зэрэг нийгмийн хєгжил дэвшилд харш бусармаг їзэгдэлтэй тууштай тэмцэх талаар мєрийн хєтєлбєртєє дэвшїїлсэн бас хїмїїсийн хїлээж байгаа тэр л тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, биелэлтийг хангахын тєлєє миний бие зїтгэж ажиллах болно.

Ингэхдээ иргэдийнхээ єргєн дэмжлэгт тулгуурлаж, тєрийн бїх шатны байгууллагын оролцоотой хэрэгжїїлнэ. Мєрийн хєтєлбєрєє хэрэгжїїлэх бїрэн эрх олгогдсоны хувьд Їндсэн хуулиар баталгаажсан тєрийн тогтолцооны бїх боломжийг нээж, шавхан ажиллахыг хичээнэ. Улмаар боловсронгуй болгох эрэл хайгуул ч хийнэ.

Тєрийн албаны хїмїїнлэг, иргэнлэг, ариун чанарыг хангахад учирдаг садаа барцдаас цэвэршїїлэх, тєрийн ажилтныг ажилдаа гарших, мэргэших, чадваржуулахыг зорино. Шїїхийн, хууль хяналтын, засаг захиргааны гээд нэн єргєн хїрээг хамруулан энэ їгийг хэлж байна. Тєрийн ажил нь танил тал, нам эвсэл, нутаг усныхны харилцаагаар бус, авилгал, хээл хахуулийн хєшєєсєєр бус гагцхїї хууль журмын дагуу явагдах хатуу зарчмыг бїх шатанд хэвшил болгоё.

Тєрийн алба бизнес, улс тєр, сонирхлын бїлэглэлийн явцуу эрх ашгаас дээгїїр байж нийт ард тїмний буюу їндэсний тїгээмэл цогцолбор эрх ашигт эвцэлдэж єргєн олон иргэдэд їйлчлэх хууль зїйн утга учиртай билээ. Иймээс тєрийн бїх шатны ажил, їйлчилгээ олон нийтэд ил тод нээлттэй, адил тэгш хїртээмжтэй, шуурхай, шат дамжлага багатай, їр дїн єгєєжтэй шударга байвал зохино. Сонгогчдын маань хїсэл шаардлага ч ийм байгаа.

Тєрийн албан хаагч бол хїний тєлєє ажиллагч, иргэдэд тєрийн нэрийн ємнєєс їйлчилгээ, туслалцаа їзїїлэгч мєн. Мэргэжлийн єндєр ур чадвар, ясны ажил хэрэгч, зарчимч чанар, хїмїїн ёсны эелдэг харьцаа, ёс суртахууны дархлалтай байх, энэ бїхэн тєрийн албан хаагчийн гол шалгуур. Иргэд энэ л хэмжїїрээр їнэлнэ, дїгнэнэ.

"Эмнэвэл эдгэртэл нь. Тэтгэвэл тэнхэртэл нь" гэдэг їзлийг тєрєєс хїнд тавих халамжийн зарчим болгууштай.

Дээрх бїх шаардлагыг хангаж байж тєр , мэргэн эрхэмсэг, чадварлаг, тогтвортой, энэрэлтэй байж иргэддээ ємєг тїшиг болон хїндлэгдэх учиртай. Би тєрийг ийм байлгахыг зорино.

Тєр, тїїний албан хаагчийн нэр тєр, бїрэн эрхийг аливаа халдлагаас хамгаалах баталгааг хэрэгжїїлэх їндсэн дээр тэдэнд тавих шаардлага єндєр, халамж, хїндэтгэл ч зохих тєвшинд байх ёстой.

"Тєрийн сахиус-сайн тархит сайд. Шажны сахиус -сайн эрдэмт лам" гэдэг хуучны їг бий.

Тєрийн дээд удирдлагын нэгдмэл байдлын тєлєє байхын зэрэгцээ энэ тївшинд нийт сонгогчдынхоо ашиг сонирхлыг тєлєєлєн илэрхийлэх, хяналт тавих бїх ард тїмний ємнє хїлээсэн їїргээ ч умартахгїй ажиллах нь миний дээд зарчим буюу.

Тєрийн нэгдмэл їйл ажиллагааны тухайд юуны урьд дараах 3 зїйлийг чухалчилж їзнэ.

Нэгд, хууль ёс, дэг журам, шударга тэгш байх зарчмыг нийгэмд улам шаргуу хэвшїїлэхийг зорино. Энд би хууль тогтоох дээд байгууллага -УИХ, хуулийг хэрэгжїїлэх, сахиулах байгууллага, шїїх засаглал, соёлтой чєлєєт хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн хяналттай хїч хавсран тухайн ажилтны болоод иргэн нэг бїрийн хариуцлагын ухамсарт дулдуйдан ажиллахад зохих їр дїн мэдрэгдэнэ гэж бодож байна.

Хоёрт, иргэн бїрийн хийж бїтээх, санаачлах идэвхийг дэмжих, эрх зїйн ба бизнес орчинг бїрдїїлэх, бїх нийтийн бїтээн байгуулах эрчим хїчийг урамшуулан єрнїїлэх замаар їндэсний болон хувийн баялаг, хуримтлалыг бий болгож, єєрийгєє тэтгэх нєєц, єрсєлдєх чадвар бїхий эдийн засгийн тогтолцооны їндсийг єєрийн орны євєрмєц хєрснєє бїрдїїлэн бэхжїїлэхийг зорино.

Ингэхдээ їндэсний боловсруулах аж їйлдвэр, газар тариаланг сэргээх, уул уурхай, аялал жуулчлалын салбар, мэдээллийн технологийг тэргїїлэх чиглэл болгон хєгжїїлэх, мал аж ахуйгаа їр ашигтай, найдвартай дархлаатай болгох, дэд бїтцийг єргєтгєн хєгжїїлэх, банк, санхїїгийн тогтолцоог бэхжїїлэхийг бїх талаар дэмжиж ажиллана. Санхїї, мєнгє, зээл, татвар, дотоод гадаад хєрєнгє оруулалт, хандив тусламж, тєслийн бїх л боломжийг їїнд чиглїїлнэ. Гадаад харилцааны эдийн засгийн єгєєжийг эрс сайжруулна. Энэ бїхэнд Засгийн газартай ажил хэрэгчээр нягт хамтран ажиллана.

Гуравт, нийгмийн санаа бодол, оюун сэтгэлгээг ариусган гэгээрїїлэх, эрдэмлэг, хїмїїнлэг, ёс суртахуунлаг болгох, їндэсний сэтгэлгээний тївшин, оюуны чадавхийг дээшлїїлэхэд тєрийн ба тєрийн бус, шашны ба олон нийтийн байгууллага, мэдээллийн хэрэгслэлїїдийн оролцоо, їндэсний сэхээтний санаачилга, чадавхийг Ерєнхийлєгч би тал бїрээр дайчлахыг эрхэмлэнэ.

Арга барил, сэтгэлгээний єєрчлєлт чухал бєгєєд тїїний шимт хєрс їндэсний хэвшлээс ургах нєхцєлийг хангана. Хїч авьяасанд нь тохирсон хєдєлмєрєєр хангах єглєгийг ядуурлаас гарах гол зам гэж їзэж хїмїїсийн хєдєлмєр эрхлэх бїх аргыг сївэгчлэн, їг ярианаасаа їйл ажиллагаа, бодол мєрєєдлєєс бодит бїтээн байгуулалтанд шилжье. Ингэвэл нийгмийн халамж, хамгааллын їндэсний чадавхи огцом дээшлэх болно.

Дээрх зорилтуудыг иж бїрдлээр нь хэрэгжїїлж чадвал манай нийгмийн тогтвортой хєгжлийн їндэс бэхжиж мєчир салаа нь цэцэглэнэ. Ард тїмний аж амьдралд дэвшил гарна.

Улсын маань гадаад бодлогын залгамж чанар тууштай хадгалагдана гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсаас бусад орон, олон улсын байгууллагуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг улам єргєжїїлэн эрчимжїїлж, итгэлцлийг гїнзгийрїїлнэ.

Эрхэм хїндэт иргэд ээ,

Єнєєдєр ард олны амьдрал амаргїй байна. Зарим газар, салбарт байдал ноцтой хїнд байна. Ийм байдалд эдийн засгийн туйлдал, зарим хїмїїсийн сэтгэлгээний хоцрогдол, туршлагагїйдэл, удирдлага, захиргааны бодлого, їйл ажиллагааны гажиг, улирал, цаг уурын бэрхшээл аль аль нь хамсан нєлєєлсєн.

Нийгэмд хуримтлагдаж хїмїїсийн сэтгэлийг зовоосон олон асуудал байна.

Байгаль экологийн болон нийгмийн шалгарал, зах зээлийн єрсєлдєєн, даяаршлын давалгааны огцом бэрх сорилт шалгалтууд биднийг бас угтан хїлээж байгаа. Гэвч бид їїнээс ч илїї хїнд хїчрийг давсан їе їеийнхний тїїхийн буухиаг залгамжилж яваа болохоор энэ бїхнийг давж гарах л учиртай. Тийм ч уламжлал, зориг эрмэлзэл, єєдрєг тэмїїллийн гэрэл гэгээ иргэдэд байна. Маш чухал нєєц їїнд бий.

"Тєрдєє нэртэн. Тїмэндээ ачтан" байхыг би шинэ зууныг эзэгнэх залуустаа уриалж байна.

Даяаршлын давалгаанд нїїдэлчний соёл иргэншил, суурьшсан соёл иргэншлийн зохистой хослолыг тєлєвшїїлж, сонгодог мал маллагааныхаа арга барилыг боловсронгуй болгоход болон малчдынхаа ахуйд орчин їеийн ололт нэвтрїїлэх сайтар цэгнэж боловсруулсан бодлого хэрэгтэй.

Хїн ам зїйн тухайд тєрийн бодлогыг хянан боловсронгуй болгож биоэрин їеийн нєхцєлд їндэсний оршин тогтнох, хїн амын нєхєн їржих, эрїїл орчин ахуйн асуудлыг иж байдлаар авч їзэх нь чухал байна.

Тєр засаг л тогтвортой, шударга, буурь суурьтай, холч бодлоготой ажиллаж байвал, бид хїндрэл бэрхшээлийн ямрыг нь ч тэвчин тэсвэрлэж даван туулах болно. Ингэхдээ бид єєрєє єєртєє тусалж, єєрийгєє авч явах хэмжээнд хєлд орсон улс тул хїний гараас урьдаар єєрийн ажилсаг гарыг харах учиртай. Гэхдээ олонтой бол буянтай, танилтай хїн талын чинээ ! Бид хорвоод ганцаараа биш. Ардчилал зєвшилцлєлийн замд хань нєхєр олонтой.

Бас цаг їеэ мэдэрсэн, урагш тэмїїлсэн, орчин цагийн боловсролтой шинэ залуу їеийнхэн нийгмийн амьдралын гїнээс эрч хїчтэй тїрэн гарч урган цэцэглэж байгаа нь сэтгэлд итгэл найдвар, гэрэл гэгээ нэмж, тэднээрээ бахархах баярлах тэдэнтэйгээ хєтєлцєн холын замаас айхгїй алхлах сэтгэгдлийг тєрїїлж байна.

Ёслолын энэ мєчид бас сонгуульд надтай хамт нэр дэвшин єрсєлдєж, иргэдэд сонголтын єргєн боломж нээж, тэдний оюун бодлыг баяжуулж, улс орноо урагшлуулан хєгжїїлэх талаар їзэл бодлоо уралдуулж, намайг ирлэж єгсєн хоёр нэр дэвшигчдээ талархал илэрхийлж, амьдралд нь сайн сайхныг хїсье.

Одоо бид тал тал тийшээ зїтгэх бус бие биеэ тїшиж, нэгдэж зєвшилцєн нэгэн зорилгод зориг шулуудан ажиллах, мэтгэлцэн талцах бус хэлэлцэн ойлголцож хїн бїр хурц ухаанаа онол бодолд, хуруу гараа їйлс ажилд нэмэрлэж їйлдвэрлэн бїтээж єєрийн болон їндэсний баялгаа арвижуулах, аливаа саар самуун явдал, хов жив, худал цуурхал, хорсол гомдлыг єнгєрсєн зууны тоосон дунд орхиж угтан ирж буй зууныхаа ирээдїйг харж, сайн сайхныг бодож, сэтгэж амьдрах улс гэрээ єєд татахад хїн бїр бодитой їйлс єрнїїлэх цаг болжээ гэдгийг сонгогч олондоо хандан хэлье.

Эвлэвэл бїтдэг гэдэг эртний сургаалтай. Эвийн їндэс нь итгэлцэл, ойлголцол, зєвшилцєл. Нийгмийн эв нэгдлийн тєлєє єргєсєн тангарагтаа тєрийн тэргїїн би їнэнчээр зїтгэнэ.

Маргаашийнхаа нийтлэг эрх ашгийн тєлєє шинэ цагийн хэмнэлээр єєртєє итгэлтэй, єєр зуураа эв нэгдэлтэйгээр, ухаалаг зоримог эрэмгий алхаагаар та бид хамтдаа урагшилцгааж Монгол гэдэг нэрээ ертєнцийн чихнээ дуурсгацгаая.

Шинэ зууны Монгол Улсын сэргэн мандах їйлс бадартугай.

Тєр улс маань энх тївшин, тїмэн олон минь айдас тїгшїїргїй аж тєрж, ахиж дэвжих болтугай.

* * *