|
| |
МОНГОЛ
УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ ТАНГАРАГ ЄРГЄХ ЁСЛОЛД ЗОРИУЛСАН ТЄРИЙН ДАЙЛЛАГА
ДЭЭР МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ НАЦАГИЙН БАГАБАНДИЙН ХЭЛСЭН
ЇГ
|
|
2000.06.20
Монгол Улсын Их Хурлын дарга,
эрхэм гишїїд ээ!
Монгол Улсын Ерєнхий сайд,
Засгийн газрын гишїїд ээ!
Гадаад, дотоодын хїндэт зочид
оо!
Хатагтай, ноёд оо!
Миний урилгыг хїлээн авч энд
хїрэлцэн ирсэн Та бїхэнд талархаж буйгаа илэрхийлье.
Єнєєдєр Монгол тєрийн тїїхэнд
тэмдэглэлт їйл явдал болж байна. Монгол Улсын Ерєнхийлєгч Їндсэн
хуульд заасны дагуу УИХ-д тангараг єргєж, бїрэн эрхээ хэрэгжїїлж
эхэллээ.
Энэ нь шинэ зууны анхны онд
тохиож байгаагаар их онцлог, мєн Монгол Ардын хувьсгалын тїїхт 80
жилийн ойн босгон дээр болж буйгаараа бэлэг дэмбэрэлтэй юм. Ерєнхийлєгчийн
сонгууль, Ерєнхийлєгч тангараг єргєх ёслол нь манай оронд ардчилал
бодитой хєгжиж, тєрт ёсны тїїхэн уламжлал залгамжлагдан євлєгдєж
байгаагийн тодорхой илэрхийлэл мєн.
Энэ хїндэтгэлтэй бєгєєд хариуцлагатай
єдєр Монгол Улсын Ерєнхийлєгч миний бие хийсэн бїтээснээ цаашид
бататгаж, санаж сэдсэнээ їргэлжлїїлж, ямагт шинийг эрэлхийлж, улс
орон, ард тїмнийхээ тєлєє бїхий л мэдлэг, чадвар, хїч, бололцоогоо
дайчлан ажиллана гэдгээ та бїхэндээ дахин хэлье.
Шинэ зууны эхэнд хийх ажил,
бїтээх їйлс их байна. Зах зээлийн харилцааг тєлєвшїїлж, ардчилал,
хууль эрхт ёсыг бэхжїїлж, иргэдийнхээ эрх чєлєєт амьдралыг баталгаажуулахад
их хїч, хєдєлмєр, хичээл зїтгэл шаардах нь тодорхой.
Эдийн засгийнхаа єсєлтийг хурдасгаж,
ажилгїйдэл, ядуурлыг дорвитой багасгах нь манай тєр засгийн нэн
тулгамдсан зорилт мєн.
Монгол Улсын Ерєнхийлєгч Улсын
Их Хурал, Засгийн газартай гар санаа нийлэн хамтран ажиллаж, мєрийн
хєтєлбєрєє амжилттай хэрэгжїїлнэ гэсэн итгэлтэй байна.
Энэ хундагыг:
-Монгол Улсынхаа хєгжил цэцэглэлтийн
тєлєє
-Ард тїмнийхээ сайн сайхны
тєлєє
-Найрсаг харилцаатай улс орнуудтай
найрамдал, хамтын ажиллагаагаа улам бэхжїїлэхийн тєлєє
-Эрхэмсэг хатагтай, ноёд Та
бїхний эрїїл мэндийн тєлєє єргєе.
---оОо---
|