МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ ТАНГАРАГ ЄРГЄСЄНТЭЙ ХОЛБОГДУУЛАН ГАДААДЫН ДИПЛОМАТ ТЄЛЄЄЛЄГЧИЙН ГАЗРУУДЫН ТЭРГЇЇН НАР БАЯР ХЇРГЭСНИЙ ХАРИУД ЕРЄНХИЙЛЄГЧ НАЦАГИЙН БАГАБАНДИЙН ХЭЛСЭН ЇГ
 

2001 оны 6-р сарын 25

Дипломат корпусын ахлагч Эрхэмсэг хатагтай Элчин сайд Кэй Кїїмз,

Эрхэмсэг ноён Элчин сайд, Хэргийг тїр хамаарагч нар аа,

Олон улсын байгууллагын тєлєєлєгчид єє,

Хатагтай, ноёд оо,

Монгол Улсын Ерєнхийлєгчєєр миний бие дахин сонгогдож, бїрэн эрх маань шинээр хэрэгжиж эхэлснийг тохиолдуулан хїндэтгэл їзїїлж, баяр хїргэж байгаа гадаад орнууд, олон улсын байгууллагуудын элч тєлєєлєгч Та бїхэнд чин сэтгэлийн талархал дэвшїїлье. Ємнєх бїрэн эрхийн хугацаандаа Та бїхэнтэй, та нарын тєлєєлєн суугаа улс орнууд, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж ирсэн ажлынхаа їр дїнд сэтгэл ханамжтай байдгаа энэ ялдамд илэрхийлье.

Шинэ бїрэн эрхийнхээ хугацаанд миний бие тєрийнхєє нэгдмэл, тогтвортой байдлыг хангаж, нийгмийн шударга, хууль эрхт ёсыг бэхжїїлж ард тїмнийхээ амгалан тайван байдал, сайн сайхан амьдралыг цогцлон байгуулахад анхаарлаа тєвлєрїїлэн ажиллана. Тїїнчлэн ардчилал, хїний эрхийг дээдлэн, хувийн хэвшилд тулгуурласан зах зээлийн эдийн засгийн харилцааг улам тєлєвшїїлэн боловсронгуй болгохыг чухалчлан эрмэлзэнэ. Монгол оронд єрнєж буй шинэчлэлийн болон дэвшилтэт бодлого алхмыг би ямагт тэтгэн дэмжиж ажиллах болно.

Хатагтай, ноёд оо,

Ард олныхоо итгэл найдварыг дааж, тєрийн тэргїїний нэн єндєр хїндэтгэлтэй албыг їргэлжлїїлэн хашихдаа би улс орныхоо гадаад бодлогын асуудалд урьдын адил онцгой анхаарна. Чингэхдээ тєрийнхєє гадаад бодлогын нэгдмэл, залгамж чанарыг хадгалж, нээлттэй, олон тулгуурт бодлогыг идэвхтэй хэрэгжїїлэх нь миний нэг эрхэм зорилго хэвээр байх юм. Дэлхийн улс орнууд, олон улсын байгууллагуудтай Монгол улсын тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам єргєтгєн хєгжїїлэх нь тєрийн тэргїїнд Їндсэн хууль, бусад хууль тогтоомжоор хїлээлгэсэн нэн онцгой їїрэг мєн бєгєєд гадаад харилцааныхаа эдийн засгийн їр єгєєжийг дээшлїїлэхэд илїї анхаарах шаардлагатай гэж їзэж байна. Даяаршлын эрин їед дэлхийн улс гїрнїїдийн хоорондахь эе эв, хамтын ажиллагааг бэхжїїлэхэд єєрийн гэсэн хувь нэмрээ оруулах нь Монгол Улсын хувьд чухал юм.Уг шаардлага зорилтыг хангахад ч миний бие тєр, засгийн бодлогыг чиглїїлэн ажиллах ёстой гэж їзэж байгаа. Монгол тєрийн гадаад бодлогыг хэрэгжїїлэхэд манай оронд суугаа элч тєлєєлєгч Та бїхэн бидэнтэй хамтран ажиллаж, идэвхтэй дэмжлэг туслалцаа їзїїлнэ гэдэгт би итгэлтэй байна.

Энэхїї хїндэтгэлт мєчид Та бїхэнд, та нарын гэр бїл, їр хїїхдэд эрїїл энх, аз жаргал, сайн сайхныг билэгдэн ерєєе.

Анхаарал тавьсанд баярлалаа.

---оОо---