МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ, ЗЭВСЭГТ ХЇЧНИЙ ЕРЄНХИЙ КОМАНДЛАГЧ Н.БАГАБАНДИ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬ, ТАГНУУЛЫН ЕРЄНХИЙ ГАЗРЫН ДЭЭД СУРГУУЛИЙН ТЄГСЄЛТИЙН ЁСЛОЛЫН АЖИЛЛАГААНД ОРОЛЦОЖ, БАЯР ХЇРГЭЖ ХЭЛСЭН ЇГ
 

2001 оны 7 дугаар сарын 1

Эрхэм хїндэт ахмад дайчид, генерал, офицер, ахлагч, сонсогчид оо !

Сургуулиа амжилттай дїїргэн, Ардын хувьсгалын алдар тїїхт ялалтын 80 жилийн ойн босгон дээр Их жанжин Сїхбаатарын талбайд офицерийн алтан мєрдєс ёслол, хїндэтгэлтэй гардан авч байгаа залуу офицерууддаа чин сэтгэлийн баяр хїргэе!

Энэхїї ёслолын ажиллагаанд хїрэлцэн ирсэн ахмад дайчид, эрдэмтэн багш нар, генерал, офицер, ахлагч, сонсогчид та бїхэнд болон баярыг тань хуваалцахаар хїрэлцэн ирсэн та бїхний гэр бїлийнхэн, найз нєхдєд чинь бас халуун баяр хїргэж мэндчилье.

Эрхэм хїндэт тєгсєгчид єє !

Та бїхэн сургуулийнхаа танхимд хураан хуримтлуулсан цэргийн хэргийн онолын мэдлэгээ, эх орныхоо тусгаар тогтнол, аюулгїй байдал, хєгжил дэвшлийн тєлєє эх оронч сэтгэлээр жигїїрлэн зїтгэж ирсэн ахмад їеийнхээ ажил, хєдєлмєрийн баялаг туршлагыг євлєхтэй хослуулан тєрийн албанд шамдан суралцах, дадлагажин туршлагажих, улмаар єсєж дэвших их замын эхэнд хїрэлцэн ирлээ.

Тєрийн албанд чин шударга, бїтээлчээр хєдєлмєрлєж, мэргэжлийн єндєр чадвартай, хатуу сахилгатай байж, тєрийн мэргэшсэн, туршлагатай албан хаагч болж тєлєвших энэ зам хэр шулуун дардан байх нь хийе, суръя, бїтээе гэсэн Таануусын єєрсдийн чинь хичээл зїтгэл, идэвх санаачлага, уйгагїй ажиллагаанаас ихээхэн шалтгаалах болно.

Цэргийн хэргийн хєгжлийн хандлагад нэгэн голлох хїчин зїйл болж тїрэн орж ирж байгаа мэдээллийн орчин їеийн техник, технологийг эзэмшин, улс орныхоо аюулгїй байдлыг хангах, батлан хамгаалах хїч чадлыг нэмэгдїїлэхэд ашиглах чадвартай байх нь залуу офицеруудад тавигдах нэн чухал шаардлага гэдгийг онцгойлон анхаарахтун.

Залуучууд Та нар зорьсон зорилтынхоо нэг хэсгийг гїйцэлдїїлэн зохих боловсрол эзэмшлээ. Одоо амьдралын тань том зорилго ємнє чинь хїлээж байна.Зорьсондоо хїрэхээр чин сэтгэлээсээ хичээл зїтгэл гаргахгїй бол гайхамшигтай бїтээл аяндаа бий болохгїй гэдгийг ямагт санаарай. Їїнийг Та бїхэн ой ухаандаа хатуу чанд тогтоож, зїрх сэтгэлдээ тод сийлж цаашдын амьдралдаа мєрдлєг болгохыг хичээгээрэй.

Тєрийн нэр хїндтэй бєгєєд хариуцлагатай албанд зїтгэхээр тєр, ард тїмнийхээ ємнє тангараг єргєсєн, шинэ зууны торгон заагаас ажлын гараагаа эхэлж байгаа залуу офицерууд Та бїхнийхээ ажил хєдєлмєр, амьдрал тэмцлийн их аяны дєрєєнд сэтгэл итгэлийн цагаан сїї дусаан аз жаргал, амжилт бїтээл, сайн сайхан бїхний єлзий дэмбэрэлтэй ерєєлийг єргєн барья.

Монгол цэргийн яруу алдар, цэрэг эрсийн эрдэм чадал бадарч, їйлс бїтээл дэлгэрч байх болтугай!