ТЭМЭЭ
Тэмээ бол нүүдэлчдийн соёл иргэншлийн хосгүй гайхамшгуудын нэг бөгөөд 2 бөхтэй тэмээ нь монгол нутагт л байдаг.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Өмнөговь аймаг нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд ихтэй аялал жуулчлалын өлгий нутаг юм.
АШИГТ МАЛТМАЛ
Манай аймаг нь Оюу толгой, Таван толгой, Нарийн сухайт гэх мэт стратегийн ач холбогдол бүхий олон ордуудтай.
  • Файлын сан
  • 2008.04.15
  • 2008.04.15
  • 2008.04.15
Нийт бичлэг: 3
Илүү »
  • Санал асуулга
Манай вэб сайт таны санаанд хэр нийцэж байна?
Маш сайн
Сайн
Дунд
Тааруу
Мэдэхгүй
Нийт саналын тоо:  38
Илүү »
Та 2007-07-01-с хойших манай
245350 дахь зочин боллоо.
1. 38.103.63.59    
2. 74.6.22.179    
Онлайн байгаа хэрэглэгчийн нийт тоо: 2
Зочин: 2
Гишүүн: 0
АСУУЛТ, ХАРИУЛТ
Бичлэг: 16
Өмнөговь аймагтай холбоотой асуух зүйл байвал та манай вэбийн Асуулт, хариултын буланд тавтай морилно уу. Асуулт тавихын тулд Та гишүүнчлэлийнхээ эрхээр нэвтэрсэн байх ёстой.

Жич: Та оруулах гэж буй мэдээллээ монгол үсгээр оруулахын тулд UNICODE-ийг дэмждэг гарны драйвер ашиглахыг бид зөвлөж байна. Тухайлбал: Таны компьютер Windows XP үйлдлийн системтэй бол уг үйлдлийн системд байдаг Mongolian Cyrillic буюу MO (товчилсон нэр) гэсэн нэртэй гарны драйверийг ашиглахыг бид санал болгож байна.
Тэмдэглэгээ:  - Хариулаагүй!    - Хариулсан!
Хайлт:
batjaa
2008-07-25
1.     Соёлын Тавийн үйл ажиллагаатай холбоотой гомдол их гарж байнаа гэдэг чинь асуудал байнаа гэсэн үг. Аймгын зүгээс зохицуулалт хийхгүй ажлыг нь сайжруулах талаар юм хийхгүйгээр тухайн хүн хүн гомдолтой бол шүүхэд хандахгүй юу гэсэн байр суурьнаас хандаад байвал Монгол улсад хууль яаж биелэгдэх болж байнаа. Улаан цайм хууль зөрчигдсөөр байгааг мэдсээр байж ийм хандлага гаргаж байгаа албан тушаалтан ЭРДЭНЭЧИМГЭЭС өөр байна уу? Соёл Боловсролын гэзрын саналыг сонсох гэсэн юмсан.
Хариулт:
Аймгйин боловсрол соёлын газрын дарга Батбилэг болон соёл хариуцсан ажилтан Одгэрэл нарт хандаж өргөдөл бичнэ үү?
Дэлгэрэнгүй
batjaa
2008-07-21
2.     Танай аймгийн Сумдын Соёлын Төв номын санчаа \"Nomiin sangiin orchnii standart\" 5472:2007 г барьж ажиллуулахгүй өөр төрлийн ажил давхар хийлгэх, урлаг концертын ажилд илүү цагын хөлс төлүүлэлгүй ажиллуулж Хөдөлмөрийн хууль зөрчдөг талаар БСШУЯ-ий сайдын хэмжээнд яригдаж байгаа. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байгааг аймгын Соёл Боловсролын Газраас асууж өгнө үү
Хариулт:
Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе, таны асуусан энэ асуудлын талаар урьд өмнө нь бидэнд амаар болон бичгээр байнга гомдол ирж байсан. Маш олон удаа шаардлага, тайлбарыг хүргүүлж байсаан. Та гомдолтой байгаа бол шүүхэд хандана уу?
Дэлгэрэнгүй
batjaa
2008-07-21
3.     Цогт-Овоогийн Соёлын Төвийн барилгын хувьд Их хурлаар төсөв нь батлагдчихсан /АНДУУРААГҮЙ БОЛ 135 САЯ Т/ хууль болоод гарчихсаныг харсан юм байна. Сангын Яам дахин батална гэж байдаг юм уу? Баталсан Төсөв нь хүрэхгүй байна гэвэл өөр асуудал байх л даа. Төсвийн тодотгол хийдэг байх гэж бодож байсан юм. Туяа даргаас тодруулж өгнө үү
Хариулт:
Танд энэ өдрийн мэндийг хүргэе БСШУЯ-аас ямар ч зураг төсөлгүй, тооцоогүй асуудлыг УИХ-д оруулж батлуулсан.Сангийн яамнаас шинээр баригдах ямар ч барилга, зураг төсөвтэй байх ёстой, зураг төсөв боловсруулах ажил хийхгүй бол санхүүжилт олгогдохгүй гэсэн шийдвэр өгсөн. Иймд орон нутагт эрх шилжүүлж ирсэн өдрөөс эхлэн тендерийг зарлан зураг төслийг боловсруулсан байна. Одоо мэргэжлийн хяналтын улсын байцаагчид хянагдаж экспертизээр баталгаажих хуультай. Дахин хэлэхэд сангийн яамнаас оройтож ирсэн. ...
Дэлгэрэнгүй
batjaa
2008-07-15
4.     Цогт-овоо суманд баригдах Соёлын Төвийн барилгын ажил хэзээ эхлэх вэ? Тендер нь явагдсан юм болов уу? Ажил нь одоо эхлэхгүй бол их л оройтох нь дээ.
Хариулт:
сайн байна уу? танд энэ өдрийн мэндийг хүргэе Цогт-Овоо сумын соёлын төвийн барилгын хувьд гэвэл албан ёсор тендер зарлаагүй, сангийн яамнаас төсвйиг нь батлаагүй зураг төсөл боловсруулах ажил явагдаж байгаа.
Дэлгэрэнгүй
batjaa
2008-06-04
5.     Өөрийнхөө асуултын хариултыг сая л нэг олж харлаа. Ер нь тэгээд сумын бүжиг хэзээ тарахыг сумын Засаг Дарга мэддэг болж таарч байна уу? Энэ чинь ёстой сонин мэдээ байна даа. Тэгэхээр сумын бүжиг шөнө 4 цагт тарах нь зөв болж таарах нь ээ. Цогт -Овоо сумын клубын эрхлэгч орой үдшийн цагаар бүжиг зохион байгуулаад тэнд өжилласан ажиллагсадаа илүү цагийн мөнгө өгөхгүй байх нь бас зөв үү?
Хариулт:
Та энэ талаархи гомдлоо шүүхэд гаргана уу.
Дэлгэрэнгүй
altai
2008-06-04
6.     Өмнөх асуултын хариуг харлаа. Мөнгөн устай шламыг мэргэжлийн байгууллагаар ариутгах нь зөв байх л даа. Гэхдээ яахаараа татвар төлөгч биднитй мөнгөөр үүнийг хийдэг билээ? Тээрэм ажиллуулж их мөнгө хийсэн этгээдүүдээс тэр мөнгийг гаргуулмаар санагдах юм. Тэр тээрэм ажиллуулж байгаль орчин бохирдуулсан эздийг нь орон нутгийн удирдлагууд мэдэхгүй гэж үү?
Хариулт:
Та энэ талаархи гомдлоо Мэргэжлийн хяналтын байгууллагад хандаж тавихыг зөвлөж байна.
Дэлгэрэнгүй
altai
2008-05-30
7.     Tanai asuult hariult bulang ajiglaad baihad zarim hunii asuusan asuultiig hariulahgui baih yumuu, asuusan asuultiig ni ustgaad baih yum. uul ni neg ih buruu yum asuugaagui haragdsan shuu. Sumiin bujig heded tarah yostoi yum, mungon ustai shlamiig hiisen ezdeer ni tseverluulj boldoggui yum uu gesen baisan sanagdah yum. Yagaad ustgaad baigaa yum be
Хариулт:
Танд энэ өдрийн мэнд хүргэе. Энэ асуултнуудад зохих хариултыг өмнө өгсөн. Сумын соёлын төвийн орой арга хэмжээг хэдэн цаг хүртэл зохион байгуулж байхыг сумын Засаг даргаас гаргасан шийдвэрийн дагуу явуулна. Мөн баяр ёслол хурал цуглааны үдэшлэг цэнгүүны арга хэмжээг хэдэн цагт дуусгахыг тухайн үеийн байдлыг харгалзан шийдэж болно. Мөнгөн устай шламыг улмын хөрөнгөөр тодорхой эрх олгосон компаниар гүйцэтгүүлэхээр Засгийн газрын тогтоол гаран Төв аймгийн Борнуур суманд үйл ажиллагаа нь эхлээд шлам ...
Дэлгэрэнгүй
batjaa
2008-05-08
8.     Уучлаарай. Өмнөх асуултын хариуны талаар тодруулах гэсэн юмаа. 2008.04.10 ий асуулт хариулт гэсэн юм танай хуудаснаас олж үзэж чадахгүй юм байна шүү. Юуг хэлсэн юм болоо?
Хариулт:
Та холбогдох мэргэжилтэнтэй утсаар холбоо барина уу
Нийгмийн бодлого зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн Р.Эрдэнэчимэг

Утас 0153222497
Дэлгэрэнгүй
batjaa
2008-05-06
9.     Цогт Овоо сумын Соёлын Төв шөнийн цагаар байнга бүжиг зохион байгуулдаг. Сумдын Соёлын Төвүүд ямар цагийн хуваариар ажиллах ёстой юм бэ?
Хариулт:
Уучлаарай энэ асуултанд 2008 оны 04 сарын 10 нд хариулсан.
Дэлгэрэнгүй
batjaa
2008-04-26
10.     Манай нэг дүү 2007 оны 3-р сард Цогт-Овоо сумын Соёлын Төвд ажилтнаар орсон юм. Гэтэл Соёлын Төвийн дарга түүнийг 2007 онд ээлжийн амралт эдлэх эрхгүй гэж шийдсэн байх юм. Энэ шийдвэр хууль зүйн үндэслэлтэй юу?
Хариулт:
Таны асуултаас дэлгэрүүлэн тодруулах зүйл байгаа хэдий ч тоймлон хариулт өгч байна. Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлэх ёстой.
Монгол улсын Эрүүл мэнд, Нийгмийн хамгааллын сайдын “Заавар журам батлах тухай” 2000 оны 166 дугаар тушаалаар батлагдсан ээлжийн амралт олгох зааварт заасанчлан ажил олгогч нь ажилтныг ажлын жил бүр ээлжийн амралтаа заавал биеэр эдлэх бололцоогоор хангаж, ажилтныг ямар хугацаагаар ажиллуулсны ...
Дэлгэрэнгүй
amaraa_dalai
2008-01-04
11.     Сүүлийн үед гар аргаар алт олборлох болсон нь манай аймгийн хувьд бэлчээрийн байдлыг ихээр доройтуулж байна.Энэ байдал хэрвээ үргэлжилсээр байвал говьчууд бид малаа хаана бэлчээрлүүлэх вэ?
Хариулт:
Хариулт: Гар аргаар алт олборлох үйл ажиллагааг зогсоохгүй бол бэлчээр хомсдоно гэдэг ойлгомжтой. Энэ үйл ажиллагаанд манай малчид өөрсдөө оролцоод байгаа нь ихээхэн хүндрэлтэй байдал үүсгэж байна. Одооноос энэ хор холбогдолыг нь ойлгон өөрийн өвөлжөө бууцны ойролцоо ухуулахгүй байх талаар хэл ам гаргадаг болоод байна. Нутгийн иргэд өөрсдөө бэлчээр, байгаль орчноо хамгаалах ёстой. Болохгүй бол мэргэжлийн байгууллагуудад хандан таслан зогсоох талаар арга хэмжээ авахуулах ёстой.
Дэлгэрэнгүй
amaraa_dalai
2008-01-04
12.     гар аргаар алт олборлох асуудалттай хэрхэн тэмцэж байна вэ
Хариулт:
Хариулт: Гар аргаар ашигт малтмал ашиглах үйл ажиллагааг таслан зогсоох талаар шийдвэртэй арга хэмжээ авч байгаа хураагдаад байсан 51 тээрмийг Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хүргүүлэн устгуулаад байна. Мөн одоогоор цианит натрий хэрэглэж алт угаасан 9 цэг илээр байгаа бөгөөд эдгээрийг саармагжуулан хоргүй болгох арга хэмжээ авахаар ажиллаж байна. Энэ 04-р сарын 16-наас Засгийн газрын комисс манай аймагт ажиллахаар болсон Иймээс энэ үйлдлийг таслан зогсоох үүрэг даалгаварыг бүх сумдад өгөөд байна.
Дэлгэрэнгүй
saraa
2007-12-17
13.     Өмнөговь аймгийн Тэмээн поло гээд тэмцээн энэ жил хэдэн сард болох вэ?яг хэдний өдөр гэдгийг хэлж өгөөч. би очиж үзэх гэсэн юмаа. хариу бичнэ гэж найдаж байна. та бүхэнд ажлын амжилт хүсье. баярлалаа.
Zvezda
2007-11-12
14.     Надад Өмнөговь аймгийн байгаль орчны талаарх хамгийн сүүлийн үеийн судалгааны материалууд хэрэгтэй байгаа юм. Энэ талаар туслалцаа үзүүлж болохсон болов уу?Би МУИС-ын 3-р курсын оюутан. Монголын Байгалийн газарзүй гэсэн хичээлийн курсын ажлаа Өмнөговь аймаг гэсэн сэдвээр хамгаалж байгаа юм.
Хариулт:
Чухам ямар мэдээлэл хэрэгтэйгээ нарийвчлан тодруулаад аймгийн ЗДТГазрын ҮДББОБЗХ-ийн байгаль орчны бодлогын мэргэжилтэн Б.Отгонбаяр утас 23433, аймгийн Байгаль орчны алба 22148 эдгээр газруудаас мэдээлэл авч болно.
Дэлгэрэнгүй
ugtakh
2007-04-03
15.     Сайн байна уу! ИТХ-аас гаргасан тогтоолуудыг хаанаас яаж олох вэ?
Хариулт:
Манай вэбийн Хууль, эрх зүйн булан руу орж, хүссэн мэдээллээ авна уу!
Дэлгэрэнгүй
ugtakh
2007-04-03
16.     Иргэний үнэмлэхээ гээгдүүлсэн тул хэрхэн дахин авч болох вэ?
Хариулт:
Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх Иргэний бүртгэлийн албанд хандана уу. Утас 22871
Дэлгэрэнгүй
Хуудас:
Бүх эрх хуулиар xамгаалагдсан.
. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар.
Вэб дизайн, програмчлалыг АСУ Дисковери ХХК.
Нүүр хуудас болгох | Favorites руу нэмэх
ДээшДээш