1.2008 оны 11 дүгээр сарын 22,23-ны өдөр болох Баг хорооны Засаг дарга нарын нөөц бүрдүүлэх мэргэшлийн шалгалт, төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга /захирал, эрхлэгч/-ийн сонгон шалгаруулалт тодорхойгүй хугацаагаар хойшлогдсоныг мэдэгдэе. ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ  
ТЭМЭЭ
Тэмээ бол нүүдэлчдийн соёл иргэншлийн хосгүй гайхамшгуудын нэг бөгөөд 2 бөхтэй тэмээ нь монгол нутагт л байдаг.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Өмнөговь аймаг нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд ихтэй аялал жуулчлалын өлгий нутаг юм.
АШИГТ МАЛТМАЛ
Манай аймаг нь Оюу толгой, Таван толгой, Нарийн сухайт гэх мэт стратегийн ач холбогдол бүхий олон ордуудтай.
  • Санал асуулга
Манай вэб сайт таны санаанд хэр нийцэж байна?
Маш сайн
Сайн
Дунд
Тааруу
Мэдэхгүй
Нийт саналын тоо:  42
Илүү »
Та 2007-07-01-с хойших манай
316066 дахь зочин боллоо.
1. 38.103.63.58    
2. 72.30.81.180    
Онлайн байгаа хэрэглэгчийн нийт тоо: 2
Зочин: 2
Гишүүн: 0
ЦАГ ҮЕ, ҮЙЛ ЯВДАЛДэлгэрэнгүй
Бичлэг: 93
Хайлт:
1. СУМДЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА, ДОТООД АЖИЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНИЙ СУРГАЛТ БОЛЛОО
Аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн Захиргааны Удирдлгагын хэлтсээс 2008 оны 11 дүгээр сарын 18-19 өдрүүдэд сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн нарын сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтанд нийт 27 хүн хамрагдсан байна
Сургалтын төлөвлөгөөний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд хариуцсан салбар, бодлогын чиглэлээр хичээл сургалтыг зохион байгуулж, гарын авлага материалаар хангалаа.
Энэхүү сургалтанд оролцсон нийт албан хаагчдын 98% нь уг сургалтыг “Маш үр дүнтэй” сургалт боллоо гэж дүгнэсэн байна.
Цаашид “Төсвийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах” талаар сургалт болон энэ сургалтыг жилд 2-оос доошгүй...

2. ТЭМЭЭНИЙ СҮҮ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРТЭЙ БОЛНО
Аймагт тэмээний сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрийг ирэх дөрвөн жилд байгуулж дуусгахаар шаардагдах хөрөнгийг шийдвэрлээд байгаа юм байна.
Өнгөрсөн онд дээрхи үйлдвэрийн суурь тавигдаж зарим бэлтгэл ажлууд хийгджээ.
Мөн тус аймагт Чехийн ЮНИДО-гийн төсөл хэрэгжинэ гэнэ.
Энэ төсөл нь Арабын орнуудад хэрэгжиж тэмээний сүүг хуурай сүү үйлдвэрлэх, кофе, шоколадны түүхий эд болгох зэргээр барууны орнуудад өндөр үнээр нийлүүлдэг юм байна.
Ийнхүү жилээс жилд тоо толгой нь цөөрч байгаа тэмээн сүргийг

3. 2008 ОНЫ 11 САРЫН 12 НД АЙМГИЙН ШИНЭ ЗАСАГ ДАРГА Б.БАДРАА СУМДЫН ЗАСАГ ДАРГА НАРЫГ БАТЛАМЖИЛЛАА
Баяндалай сумын Засаг дарга Лхамчогдонгийн Батбаатар
Баян-Овоо сумын Засаг дарга Хорлоогийн Батболд
Булган сумын Засаг дарга Дүгэрийн Гэрэлт-Од
Гурвантэс сумын Засаг дарга Бүдээгийн Даваацэрэн
Мандал-Овоо сумын Засаг дарга Цэдэндамбын Санжаа
Манлай сумын Засаг дарга Хүүхэндүүгийн Сугир
Номгон сумын Засаг дарга Уртнасангийн Батсайхан
Ноён сумын Засаг дарга Рэгдэнгийн Бадамжунай

4. ӨМНӨГОВЬ АЙМГИЙН СУМДЫН БАГИЙН ЗАСАГ ДАРГА НАР, ТӨСВИЙН БАЙГУУЛЛАГЫН ДАРГА, ЭРХЛЭГЧИЙН АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ
Өмнөговь аймгийн Нэгдсэн эмнэлэг, Хөгжимт жүжгийн театр, Музей, Газар хөдлөлтий бүртгэх станц, Ус цаг уур орчны шинжилгээний төв, сумдын Хүн эмнэлэг, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг
1.1. Сонгон шалгаруулалтад оролцох иргэд 2008 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн аймгийн Удирдлагын ордны 224 тоот өрөөнд бүртгүүлнэ. Бүртгэл 11дүгээр сарын 18-ны
танц, Ус цаг уур орчны шинжилгээний төв, сумдын Хүн эмнэлэг, Ерөнхий боловсролын сургууль, Цэцэрлэг, Соёлын төвийн дарга, эрхлэгч нарын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулахаар зарлаж байна.

5. 2008 ОНЫ 2 ДУГААР ЭЭЛЖИЙН ЦЭРЭГ ТАТЛАГЫН ТУХАЙ
2008 оны хоёрдугаар ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай ЗХЖШ-ын даргын тушаал, аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн Өмнөговь аймагт 2008 оны 10 сарын 20- ны өдрөөс 11сарын 02- ны өдрүүдэд Баяндалай, Ноён, Гурвантэс , Сэврэй, , Булган, Мандал-Овоо, Цогт-Овоо, Ханхонгор, Даланзадгад сумдад цэрэг татлагын ажлыг зохион байгуулан явууллаа.
Цэрэг татлагын ажлыг зохион байгуулахдаа Монгол Улсын Батлан хамгаалах, Хууль зүй дотоод хэрэг, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан “Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх заавар”-ыг мөрдлөг болгон ажиллалаа.
Цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт дээрх сумдын цэргийн насны залуучуудыг хамруулсан. Цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх ажлын хүрээнд сумдын ЗДТГ, хүний их эмчийн салбартай хамтран одоогийн байдлаар 6 сумын 643 иргэнийг “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрт хамруулан эмчлэх арга хэмжээ авч ажиллаж байна.
Цэрэг татлагын ажлын явцад 500 гаруй иргэд, хөдөлмөрчид, цэргийн насны залуучуудын дунд Батлан хамгаалахын тухай багц хуулиуд болон төрийн албаны тухай хуулинд орсон өөрчлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, сурталчилгаа хийсэн.
Аймгийн цэрэг татлагын товчооны шийдвэрээр иргэдийг цэргийн жинхэнэ албанд тэнцүүлэн, Зэвсэгт хүчин, Хилийн цэргийн ангиудад хуваарилж, Зэвсэгт хүчний Жанжин штабаас тогтоосон хяналтын тоог 100 хувь биелүүлсэн.
Энэ удаагийн цэрэг татлагын хяналтын тоог бүрэн биелүүлсэн боловч дараах зөрчил дутагдал байлаа.

6. АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 10 ДУГААР ХУРАЛ
Аймгийн ИТХ-ын ээлжит 10 дугаар хуралдаан буюу 4 дэх удаагийн сонгуулийн сүүлчийн хурал 2008 оны 10 дугаар сарын 31-ны өдөр хуралдаж аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 4 дэх удаагийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлын тайлан, аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар хэлэлцэж аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд “дүүрэн хангалттай” гэсэн үнэлгээ өглөө.
Мөн хуралдааны төгсгөлд аймаг орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан иргэд, Хурлын Төлөөлөгчдийг шагнаж урамшууллаа. Үүнд:

7. ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД
Өвөлжилтийг бэлтгэл ажлыг хангах МУЗГ-ын 2008 оны 290 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн Засаг даргын 2008 оны 387 тоот захирамжийг гарган орон нутагт өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах талаар бүх сум байгууллагуудад үүрэг чиглэл өгөн хэрэгжилтийг шаардан ажиллаж байна.
Тус аймагт энэ жил 3000 тонн өвс хадлан, 5000 тонн гар тэжээл бэлтгэх даалгавар өгөгдсөн бөгөөд 10 сарын 20-ны байдлаар 3315,5 тонн хадлан, 1342,7 тонн гар тэжээл бэлтгэсэн мэдээтэй байна.
Аймгийн хэмжээнд 560 тонн өвс, 500 тонн тэжээлийн нөөц Улсын нөөцийн салбарт хадгалагдаж байгаа бөгөөд Сэврэй суманд 50 тонн тэжээл 50 өвсний үлдэгдэл нөөцтэй , зүүн бүсийн өвс тэжээлийн нөөцийг Манлай суманд үргэлжлүүлэн байгуулахаар холбогдох байгууллагуудтай ярилцаж байгаа бөгөөд одоо тус суманд 30 шахам тонн өвсний үлдэгдэл нөөц байгаа бөгөөд дахиж татаж авах шаардагатай эсэхийг судалж байна. Шатахууны үнэ, тээврийн зардал өссөнтэй холбоотой бэрхшээлтэй асуудлууд нэлээд гарч байгаа болно.

8. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ ,ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД
Швейцарын хөгжлийн агентлагаас санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа “Нэг цэгийн үйлчилгээ” байгуулж төрийн үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй хүргэх зорилгоор Нийгмийн даатгалын хэлтэс, Хөдөлмөр, халамж, үйлчилгээний хэлтэс, Даланзадгад сумын ЗДТГ-ын газрын мэргэжилтэн, Мэргэжлийн хяналтын газрын худалдаа үйлчилгээний байцаагч, Татварын хэлтсийн байцаагч нарыг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэг, Төв аймгийн 1 цэгийн үйлчилгээг үзүүлж туршлага судаллаа. Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх 100 хүний зааланд 16,3 сая төгрөгийн засвар хийлгэж, хүлээн авсан. Согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл бүхий 8 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг сунгалаа. Байгаль орчныг хамгаалах, хог хаягдлыг багасгах зорилгоор “Даавуун тор” –ны төслийн уралдаан зарлаж 15 төслийн 50 орчим торны загвар хүлээн аваад байна. Өмнөговь аймгийн Жижиг дунд үйлдвэрийн болон ажиллах хүч, хүнсний өргөн хэрэглээний барааны нөөц, хэрэгцээ, хангамжийн судалгааг гаргаж ХХААХҮ-ийн яаманд хүргүүлэв.

9. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД,НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД
“Осол гэмтлийн үед үзүүлэх тусламж” сэдвээр ЭМШУИС-ын Төгсөлтийн дараах сургалтын албаны дарга Амарсайхан, Японы Жүдо бөхийн бариа заслын холбооны 5 эмчтэй ирж, 3 хоногийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтанд бүх сумын багийн эмч нар, цэргийн ангийн эмч нар, Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн, мэс заслын эмч нар нийт 60 гаруй хүн оролцлоо. Сургалт нь гардан хийх ажилбаруудад суурилсан практикийн ихээхэн ач холбогдолтой сургалт боллоо.
Аймгийн Засаг даргын Тамгын Газрын албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг дотор, чих хамар хоолой, нүд, шүд, мэс засал, мэдрэл, эмэгтэйчүүдийн чиглэлээр хамруулан бүх хүнд дараах шинжилгээнүүдийг хийж эмчилгээ заагдсан.
Эхо ,Зүрхний бичлэг, Флюр, Элэгний үйл ажиллагаа, Цусан дахь сахарын түвшин, Хэрлэгийн шинжилгээ, Цусны ерөнхий шинжилгээ, Шээсний шинжилгээ тус тус авч 24 хүн хамрагдсан.
Өмнөговь аймгийн санаачилгаар тус аймаг, Волейболын холбоотой хамтран Гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэн агсаны нэрэмжит Улсын аварга шалгаруулах өсвөр үеийн волейболын тэмцээнийг өөрийн аймагт 10-р сарын 15-аас 19-ны хооронд амжилттай явууллаа.

10. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД
Оны эхний 9 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө дүнгээрээ 2141.3 сая төгрөгөөр буюу 25.7 хувиар давж биелэгдсэн байна. Үүний дотор Ашигт малтмалын нөөцийн төлбөр 167.6, Газрын төлбөр 39.0, хувьцааны ногдол ашиг 3382.3, хүү торгуулийн орлого 91.7, Авто тээвэр болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар 100.0, бусад нэр заагдаагүй орлого 35.4, хөрөнгө борлуулсаны орлого 41.0 сая төгрөгөөр тус тус давж биелэгдлээ.Төсвийн орлогын төлөвлөгөө давж биелсэн боловч зарим нэр төрлийн орлого тасалдсан байна. Төсвийн орлогын төлөвлөгөөний тасалдлыг нэр төрлөөр авч үзвэл:

11. ТӨР ЗАХИРГАА, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД
Монгол улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 97 дугаар зарлиг, Засгийн газрын 2007 оны 190-р тогтоолоор Монгол улсын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал гаргуулсан 10 дугаар сарын 20-ны өдрийг “Нээлттэй хаалганы өдөр “ болгон жил бүр тэмдэглэх болсоноор , орон нутгийн удирдлага тэдгээрийн харъяаны бүх шатны байгууллагууд 2 дахь жилдээ энэхүү үйл ажиллагааг зохион байгууллаа. Уг үйл ажиллагааны хүрээнд аймгийн Засаг даргын 514 тоот захирамж гаргаж, бүх сум байгууллагын түвшинд зохион байгуулан ажилласан бөгөөд аймгийн төвд нутгийн удирдлагын ордонд аймгийн Засаг даргын дэргэдэх агентлаг, төсөвт байгууллага нийт 32 байгууллага үйл ажиллагаагаа сурталчлан давхардсан тоогоор 7154 иргэнд үйлчилгээ үзүүллээ.

12. АЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХЯМРАЛ VРГЭЛЖИЛСЭЭР БАЙНА
Санхvvгийн хямралыг намжаах олон орны төлөвлөгөөнөөс vл шалтгаалан дэлхийн нийтийг хамарсан эдийн засгийн хямрал, ялангуяа Азийн зах зээл тогтворгvй хэвээр байна. Японы Никкейн индекс сvvлийн хоёр өдөр сайнгvй байгаа бөгөөд сvvлийн мэдээгээр таван хувиар унажээ. Тус улсаар овоглодог цахилгаан барааны магнат "Сони"-гийн ашиг энэ жил бусад жилийн дунджаас хоёр дахин буурсан гэх мэдээлэл мөн хувьцааны уналтад нөлөөлсөн аж. Эл мэдээлэлтэй зэрэгцэн эдийн засгийнх нь өсөлт сvvлийн дөрвөн жилд байгаагvйгээр буурсан гэж Өмнөд Солонгос мэдээлэв. Тус улсын Коспийн хувьцаа 7.5 ху¬виар буурсан нь гурван жи¬лийн дундажтай харьцуулахад хамгийн сул vзvvлэлт юм. Мөн воны ханш энэ жил бараг гурван хувиар унасан өмнөд солонгосчуудыг тvгшээжээ. Тус ул¬сын цахилгаан барааны алдарт "Самсунг" корпорацийн энэ жилийн эхний гур¬ван улирлын аши гөнгөрөгч оны мөн vеийнхтэй харьцуулахад 44 хувиар буурсан аж.
Азийн зах зээл шиг их хохирол амсаагvй ч Уолл Стритийн байдал мөн сайн¬гvй байна. Доу Жонсын ин¬декс сvvлийн мэдээгээр хоёр хувиар унасан бол Лондонгийн FTSE 100-гийн индекс 1.16, Германы Dax-ийнх 1.12, Францын Сас 40-ийнх 0.38 хувиар өсчээ. Доу Жонсийн индекс гур¬ван өдрийн дараа өссөн нь 66.73 ам.доллар болтлоо унаад

13. ХЯТАДАД ЭНТЕРОВИРУСИЙН ХАЛДВАР ДАХИН ДЭГДЛЭЭ
Хятадын зүүн хэсэгт ор­ших Фузян мужийн Зяньоу дүүрэгт хөл, гар, амны өв­чин дахин газар авч гурван хүү­хэд эндээд байна. Энэ сарын 1-17-ны хооронд нийт 22 хүү­хэд халдвар авч эм­нэлэгт хэвтжээ. Мөн 29 хүүхэд эм­нэлгийн хяналтад байгаа юм байна. Нас бар­сан гурван хүүхэд бүгд ой хүрээгүй байжээ. БНХАУ-ын ЭМЯ-наас "Синьхуа" агентлагт мэдээ­лэхдээ халд­варын голомт руу тархвар судлаач эмч нарын найман багийг илгээ­сэн байна. "Энте­ровирус-71"-д ихэвчлэн бага насны хүүхэд нэрвэгддэг бөгөөд өндөр хэмээр ха­луурах, ам, хам­рын хөндийд идээт бо­лон цэврүүт туу­ралт гарах шинж тэмдгээр илэрдэг. Өвчний вирус нь гэмтсэн арьс, амны хөндийн салс­таар бие мах­бодид нэвт­рэн орж хо­доод гэдэсний зам, уушиг, тархийг гэм­тээдэг.

14. ӨНӨӨДӨР МОНГОЛ УЛС ЖИНХЭНЭ ЁСООР ТУСГААР ТОГТНОСОН ӨДӨР
Монгол Улс тусгаар тогтносон өдөр гэж жилд хэдэн өдрийг ч тэмдэглэдэг юм. Долдугаар сарын 11-ний өдрийг Vндэсний их баярын өдөр, тусгаар тогтнолын баяр болгож, бөхөө барилдуулж, морио уралдуулж байдаг. Энэ нь ардын журамт цэрэг Хиагтаас нийслэл Хvрээнд орж ирсэн, хожим нь анхны цэргийн наадам болсон өдөр л дөө. Арваннэгдvгээр сарын 26 гэж дээхэн цагт гадаадад байдаг оюутнууд голдуу тэмдэглэдгээс биш өөр хvмvvс байтугай төрийн томчуул анзаарахгvй өнгөрдөг байсан нэг өдөр бий. Одоо харин "Улс тунхагласны баяр" хэмээн нэрийдээд бvр бvх нийтийн амралтын өдөр болгочихож. Энэ бол 1924 онд Монгол Улс Бvгд найрамдах засаглал тогтоосон, анхны Vндсэн хуулиа баталсан өдөр. Энэ бvхэн Монгол Улс жинхэнэ ёсоор тусгаар тогтносон өдөр мөн байсан уу. Vгvй юмаа. Монгол Улс жинхэнэ тусгаар тогтносон нь 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр юм байна. Энэ өдөр Монгол Улс БНХАУ-аас хараат биш, тэдний харьяаны улс биш гэдгээ ард нийтийн санал асуулгаар бvрэн дvvрэн илэрхийлсэн юм байна.
Өөрөөр хэлбэл энэ өдрийг хvртэл Бvгд Найрамдах Монгол Ард Улс гээд яваад байсан хэдий ч ЗХУ, БНХАУ-ын 1924 оны тавдугаар сарын гэрээ ёсоор БНМАУ нь БНХАУ-ын салшгvй нэг хэсэг, сувернитет статустай явж.
Харин дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл 1945 оны хоёрдугаар сард Ялтад болсон гурван гvрний уулзалт хэлэлцээрээр Европ тивд дайн дууссаны дараа дорно зvгт Японы эсрэг дайн эхлvvлэх асуудал ярих болоход ЗХУ-ын тэргvvн И.В.Сталин БНМАУ-ын статусын асуудлыг хурцаар тавьж, БНХАУ-д шахалт vзvvлснээр Хятадын тал "Хэрэв Монголын ард тvмэн ард нийтээрээ тусгаар тогтноно гэсэн санал гаргавал хvлээн зөвшөөрч болох юм" гэсэн хариу өгчээ. Ингээд тухайн vед БНМАУ-ын Бага хурлын тэргvvлэгчид, Сайд нарын Зөвлөл шийдвэр гаргаж бvх ард тvмний санал асуулга /референдум/ явуулсан байна. Санал асуулгад оролцогсод 100 хувь бvрэн итгэлтэйгээр тусгаар тогтносон улс байна гэдгээ илэрхийлжээ. Ингэснээр тэр ондоо ЗХУ ч, БНХАУ ч Бvгд Найрамдах Монгол Ард Улсын тусгаар тогтнолыг хvлээн зөвшөөрч нэг их удалгvй ЭСЯ-аа Улаанбаатарт нээж байсан байна.

15. НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны 90 дүгээр зарлиг, Засгийн Газрын 2007 оны 190 дүгээр тогтоолоор Монгол Улсын тусгаар тогтнолын тухай бүх ард түмний санал гаргуулсан 10 дугаар сарын 20-ны өдрийг “Нээлттэй хаалганы өдөр” болгон жил бүр зохион байгуулж, орон нутгийн удирдлага, тэдгээрийн харьяаны бүх шатны байгууллагууд тэмдэглэн өнгөрүүлэх болсонтой холбоотойгоор Өмнөговь аймгийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 514 тоот захирамж гарч энэ жил 2 дахь удаагаа аймгийн хэмжээнд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна

16. ОРОН НУТГИЙН ХУРЛЫН СОНГУУЛИЙН ДҮН ГАРЛАА
Тус аймагт сонгогчдын нэрсийн жагсаалтанд нийт 25872 сонгогч бүртгэгдсэнээс 17767 сонгогч буюу 68,67 хувь нь санал хураалтанд оролцсон байна. Үүнээс 2166 сонгогч урьдчилан саналаа өгч, 703 сонгогч зөөврийн битүүмжилсэн хайрцгаар саналаа өгсөн болно. Саналын хайрцаг нээхэд нийт 17767 саналын хуудас гарсны 17354 асаналын хуудас буюу 97,68 хувийг хүчинтэйд, 411 саналын хуудас буюу 2,32 хувийг хүчингүйд тооцов. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурл нь 25 төлөөлөгчтэй тул энэ удаагийн сонгууль 25 мандаттай 16 тойрог болсон юм

17. ВОЛЕЙБОЛЫН УАШТ ӨНДӨРЛӨЛӨӨ
Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотноо 2008 оны 10 дугаар сарын 15-нд эхэлсэн МУ-ын гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэн агсны нэрэмжит гар бөмбөгийн өсвөр үеийн 2008 оны УАШТ 3 өдрийн турш үргэлжилж дүнгээ гаргалаа

18. УАШТ-ИЙ ХАГАС ШИГШЭЭ ТОГЛОЛТУУД ЭХЭЛЛЭЭ
Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо эхэлсэн өсвөр үеийн 2008 оны УАШТ 2 дахь өдрөө амжилттай зохион байгуулагдаж байна. Хэсгийн тоглолтууд дуусч, хагас шигшээ тоглолтууд үргэлжилсээр байна.

19. МЕЛАМИНЫ ХОДЛОГООС СЭРГИЙЛЬЕ
Сүүн бүтээгдэхүүнд меланин бодисыг нэмэхэд шинжилгээгээр уургийн агууламж өндөр гардагаас БНХАУ-ын үйлдвэрлэгчид бүтээгдэхүүндээ хууль бусаар уг бодисыг хольж байсан нь илэрлээ. Сүү, сүүн бүтээгдэхүүнд меламин бодис илэрсэн нь хүнснийхээ 60 илүү хувийг энэ улсаас импортлон хэрэглэдэг манай улсын хувьд түгшүүрийн дохио болж байна

20. ВОЛЕБОЛЫН УАШТ АМЖИЛТТАЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
Монгол улсын гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэн агсны нэрэмжит 2008 оны өсвөр үеийн УАШТ Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо 2 дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Тус тэмцээнийг МВХ, Өмнөговь аймгийн ЗДТГ, аймгийн БТСХ, МВХ-ны Өмнөговь аймаг дахь салбар зөвлөл хамтран зохион байгуулж байгаа билээ. Өчигдөр болсон хэсгийн тоглолтуудаас баг тус бүр 2 тоглолт хийгээд байна

21. ВОЛЕЙБОЛЫН ӨСВӨР ҮЕИЙН УАШТ ЭХЭЛЛЭЭ
Монгол улсын гавьяат дасгалжуулагч А.Доржсүрэн агсны нэрэмжит 2008 оны өсвөр үеийн УАШТ Өмнөговь аймгийн Даланзадгад хотноо өнөөдөр амжилттай эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд 13 багийн 24 байгууллагаас шалгарсан 250 орчим өсвөрийн төмирчид алт, мөнгө, хүрэл медалийн төлөө хурд, хүч, авхаалж,самбаагаа сорин өрсөлдөж байна. Монголын волейболын холбоо, Өмнөговь аймгийн ЗДТГ, Аймгийн волейболын холбоотой хамтран зохион байгуулж буй энэхүү тэмцээний хүндэт зочноор А.Доржсүрэн агсны гэргий н.Хишигтогтох болон үр, хүүхдүүд нь оролцож байна.

22. ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД
Аймгийн хэмжээнд оны эхний төллөвөл зохих 525,7 мянган хээлтэгчийн 84,6 хувь нь буюу 444,8 мянган хээлтэгч төллөж, гарсан төлийн 99,4 хувь/454,7 мянга/ нь бойжиж байна. Оны эхний 8 сарын байдлаар 4197 толгой мал хорогдсон нь өнгөрсөн оны мөн үеэс 31,2 хувиар буурсан байна.
8 дугаар сарын сүүлээр тус аймгийн ихэнх нутгаар орсон хур тунадасны нөлөөгөөр мал аж ахуйн намаржилтийн цагийн байдал тодорхой хэмжээнд сайжирлаа. Бүх сумдад гарч ажилласан групп шалгалтын мөрөөр сум орон нутагт өвөлжилтийн бэлтгэл, хадлан хадах, хороо бууцаа засварлах, ургацаа хураах ажил ид явагдаж байна.

23. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ ,ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД
Төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай үзүүлэх зорилго бүхий Нэг цэгийн үйлчилгээ”-ний ажлын байранд засварын ажил эхэлж энэ долоо хоногт дуусган хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна.
“Говь фестиваль-2008 “ үзэсгэлэн худалдаа 9 дүгээр сарын 12-13-нд Даланзадгад сумын Нүнжиг худалдааны төвд зохион байгуулагдаж 15 сумын 40 аж ахуйн нэгж, хоршоо, нөхөрлөл, 400 гаруй малчид, бизнес эрхлэгчид цагаан идээ, төмс, хүнсний ногоо, талх нарийн боов, гар урлалын бүтээгдэхүүн, барилгын материал, модон эдлэл зэрэг бүтээгдэхүүнээр оролцлоо. Ивээн тэтгэгчээр 15 байгууллага оролцож, 17 номинациар шалгаруулж Цом, өргөмжлөл мөнгөн шагналаар шагналаа.

24. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД,НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД
1.Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаар “Үндэсний спортын дэд хөтөлбөр ”, төлөвлөгөөг батлуулан хэрэгжүүлж байна..
2.Үндэсний сурын харваагаар улсын наадамд түрүүлсэн Монгол Улсын Гоц мэргэн Жанчивын Баттөмөрт хүндэтгэл үзүүлэх, 2008 оны Отого харвааны арга хэмжээ 21-ний өдөр болсон ба уг арга хэмжээний үеэр аймгийн Засаг дарга, ЗДТГ-аас Хүндэт өргөмжлөл 2 сая төгрөгний хүндэтгэл үзүүлсэн. Аймгийн төвийн бүх эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагад хяналт хийв. Эмийн тендерийн хорооны хурал хийж, гэрээ хийгдсэн байгууллагуудад / Монос, Нахиа, Нуган трейд ХХК /мэдэгдэл хүргүүллээ.

25. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД
Төсвийн орлого, зарлагын мэдээг гаргаж Сангийн яам, Статистикийн хэлтэст хугацаанд нь хүргүүллээ. Оны эхний 8 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө дүнгээрээ 2017,2 сая төгрөгөөр буюу 32,8 хувиар давж биелэгдсэн боловч зарим нэр төрлийн орлого тасарсан байна. Төсвийн орлогын төлөвлөгөөний тасалдлыг нэр төрлөөр авч үзвэл:
- Хүн амын орлогын албан татвар 7,7 сая төгрөгөөр буюу 6,8 хувиар
- Бууны албан татвар 0,9 сая төгрөгөөр буюу 27,2 хувиар
- Лицензийн төлбөр 653,5 сая төгрөгөөр буюу 26,1 хувиар тус тус тасалдсан байна.
Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг Булган, Мандал-Овоо, Номгон, Сэврэй, Хүрмэн сумд 2,4-18,9 хувиар тасалдуулж бусад сумд давуулан биелүүлсэн.

26. ТӨР ЗАХИРГАА, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД
Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид 2008 оны 09 дүгээр сард нэг удаа хуралдаж Орон нутгийн сонгуулийн хороо байгуулах тухай, Орон нутгийн сонгуулийн зардал батлах тухай, Үндэсний спортыг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр батлах тухай, Аймгийн тусгай хэрэгцээний газраас зарим газар чөлөөлөх тухай, “Таван Толгой” ХК-ний ТУЗ-ийн хуралд орон нутгийн төлөөллийн оролцох удирдамж, Төрийн шагналд тодорхойлох тухай, Өмч хувьчлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж тогтоол гарган хэрэгжүүлж байна.

27. ИЛИ-ГИЙН БҮТЭЭГДЭХҮҮН ХЯТАДЫН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ХУДАЛДААЛАГДАЖ БАЙНА
Хятадын Санлу компаний хүүхдийн тэжээлээс меламин хэмээх бодис илэрч олон мянган хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон нь тус улсад үйлдвэрлэдэг сүү, сүүн бүтээгдэхүүнд өндөр хяналт тавихад хүргэсэн билээ. Хүний бөөрөнд чулуу үүсгэх аюултай энэ бодисыг сүү, сүүн бүтээгдэхүүнээс илрүүлэх компанит ажил бүх Хятад даяар өрнөж, сүү сүүн бүтээгдэхүүнийг нэг бүрчлэн шинжлэн хортой, хоргүйгээр нь ялгаж эхлээд байна.
Энэ бодис илэрсэн даруй Хятад улс сүү сүүн бүтээгдэхүүнийг зах зээлээс татаж байсан ч эхний шинжилгээний хариу гарсан даруй меламингүй сүү, сүүн бүтээгдэхүүнийг 9-р сарын 22-ноос эхлэн албан ёсны шинжилгээний бичиг дагалдуулан зах зээлд борлуулж эхэллээ. Үүнд Или группийн шингэн сүү, тараганд меламин бодис илрээгүй нь тодорхой болсон тул холбогдох байгууллагын зөвшөрөлтэйгээр борлуулж эхлээд байна. Или групп нь нарийн шинжилгээний тоног төхөөрөмжийг 26 салбар үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн чанарын

28. Д. БААТАРЖАВЫГ МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР, МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ТАМИРЧИН ЦОЛООР ШАГНАЛАА
Д. Баатаржавыг Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Монгол улсын Гавьяат тамирчин цолоор шагналаа
Паралим¬поос Монгол улсын тамирчин Д.Баатаржав алтан медаль хvртэж эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд дуурсагсан. Тэгвэл өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Д. Баатаржавт Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Монгол улсын Гавьяат тамирчин цолоор шагнаж урамшууллаа. 2008 он Монголчууд бидэнд нутгаа гэх омогшил төрvvлэхvйц баярын уухайтай жил болж байна. Бээжингийн олимпийн их наадмаас Монгол улс хоёр алт, хоёр мөнгөн медаль авч ирсэн. Энэ амжилтын уухай тасраагvй байхад Паралимпийн их наадмаас Монгол улсын тамирчин Д. Баатаржав байт харваагаар алтан медаль авч эх орон элэг нэгт монголчуудаа дахин нэг баярлуулсан билээ.
Тэгвэл өнөөдөр Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар Д. Баатаржавт Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Монгол улсын Гавьяат тамирчин цол, Сvхбаатарын одон, “Алтан соёмбо” тэмдгээр шагнаснаа Төрийн ёслол хvндэтгэлийн өргөөнд гардуулан өглөө.
Дамбадондогийн Баатаржав нь өмнө нь дэлхийд чансаагаараа 10 дугаарт орж бай¬сан бол аваргын алтан ме¬далийг хvртсэнээр нэгдvгээрт би¬чиг¬дэх болжээ.

29. ГОВЬ ФЕСТИВАЛЬ 2008 ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ГЭЖ БАЙНА
Өмнөговь аймгийн хэмжээнд жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг бизнесийн баяр “Говь фестиваль-2008” үзэсгэлэн худалдаа 2008 оны 9 дүгээр сарын 12-13-нд Даланзадгад хотноо зохион байгуулагдахаар бэлтгэл ажил хийгдэж байна. Үзэсгэлэн худалдааны үеэртөмс хүнсний ногоо, сүү цагаан идээ, гар урлалын болон барилгын материал бусад бараа бүтээгдэхүний үзэсгэлэн худалдаа, бизнесийн сургалт, урлаг спортын арга хэмжээ, төрийн болон төрийн бус байгууллагуудын хэрэглэгчдэд хүргэж байгаа бүтээгдэхүүн үйлчилгээгээ сурталчлах зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдаж бүх сум өргөн бүрэлдэхүүнтэй хамрагддаг .
Урьдчилсан байдлаар 200 орчим аж ахуйн нэгж , байгууллага, хувь хүн оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна.
Энэ жилийн үзэсгэлэн худалдааны онцлог нь урьд жил брэнд болсон бүтээгдэхүүнүүд зах зээлээ өргөжүүлсэн байдлыг онцолж, Hobby буюу цуглуулагчдын үзэсгэлэн, Номын худалдаа, Second hand хуучин бараа бүтээгдэхүүний худалдаа /гэрийн тавилга, цахилгаан бараа, албан тасалгааны тавилга гэх мэт/ , шинэ техник технологийн танилцуулга, төсөл хэрхэн бичих, зээлийн баталгааны санд хамрагдах болон амьдрах ухааны сургалтууд явагдах юм.

30. МОНГОЛБАНК БОДЛОГЫН ХҮҮГЭЭ НЭМЭГДҮҮЛЭВ
Монголбанкнаас инфляцыг бууруулах зорилгоор бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж жилийн 9.75 хувь байсныг 10.25 хувь болгов.
Зарим бараа, бүтээгдэхүүн үйлчилгээний нийлүүлэлтийн өртөг өссөнөөс үүдэлтэй инфляцыг мөнгөний өсөлтөөр буюу эрэлтийг нэмэгдүүлэх хэлбэрээр даамжруулахгүй байхад үр дүнгээ өгнө гэж үзэж байгаа юм байна. Цаашид бодлогын хүүг нэмэгдүүлэх эсэхэд улсын төсвийн тодотгол, зарцуулалтаас шалтгаална гэж мэргэжилтнүүд тооцож буй аж.

31. ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД
Аймгийн хэмжээгээр оны эхний төллөвөл зохих 525,7 мянган хээлтэгчийн 84,7 хувь нь буюу 445,6 мянган хээлтэгч төллөж, гарсан төлийн 99,4 хувь нь бойжиж байна.
Өнөөгийн байдлаар 4197 толгой мал хорогдож, өнгөрсөн оны мөн үеэс 1815 толгойгоор буюу 30,2 хувиар буурсан байна. Мал онд оролт 99,7 хувьтай байна.
Тус аймгийн ихэнх нутгаар зуны саруудад хур бороогүй ялангуяа баруун болон төвийн бүсийн сумдын нутаг гандуухан байсан боловч 7 дугаар сарын сүүлч, 8 дугаар сарын дунд, сүүлийн өдрүүдэд нийт сумдын нутгаар бороо үргэлжлэн орсноор намаржилтын төлөв байдал сайжрах хандлага бий боллоо.
Хэдийгээр зуншлагын цагийн төдийлөн сайн биш байсан хэдий ч өнгөрсөн жил орж ирээд өвөлжиж хаваржсан Дундговь аймгийн нэлээд өрх айл тус аймгийн Цогт-Овоо, Цогтцэций, Баян-Овоо сумын нутагт зуншин намаржиж байна.
Мал сүргийн оторлолтын байдлыг үзэхэд тус аймгийн 6 сумын 46 өрхийн 44,6 мянган мал өөрийн аймгийн 7 сумын нутагт, Мандал-Овоо сумын 11өрхийн 4,0 мянган мал Өвөрхангай, Дундговь аймгийн нутагт оторлож байна. Цаашдаа отор нүүдэл Цогтцэций, Баян-Овоо, Ханбогд сумдад буюу тус аймгийн хувьд хамгийн намаржилт сайтай бүс нутагт ихээхэн төвлөрөх хандлагатай боллоо.

32. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ ,ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД
Улсын хөрөнгө оруулалтаар сумдын төвд баригдах цэцэрлэгүүдийн барилгын ажлыг гүйцэтгэх ажлын тендерийг 8 сарын 08-ны өдөр нээж гүйцэтгэгчээр Мандаловоо суманд Даянбайгаль ХХК, Номгон суманд Цогт өнжүүл ХХК, Хүрмэн, Ноён сумдад Комптрейд ХХК-иуд шалгарч гэрээ байгуулан ажлыг эхлүүлэв.
Даланзадгад хотын төвийн гэрэлтүүлэг, туслах замыг барьж байгуулах ажлын тендерийг нээн, гүйцэтгэгчээр гэрэлтүүлгийн ажилд Эрчим өргөө ХХК шалгарч 198,0 сая төгрөгөөр, замын ажилд Повер ложистикс ХХК шалгарч 340,0 сая төгрөгөөр ажлыг хийж гүйцэтгэхээр гэрээг байгуулан ажлыг эхлүүлэв.
2008 оны үндсэн чиглэл тусгагдснаар албан байгууллага, аж ахуй нэгжүүдийг хогийн савтай болгох ажлын хүрээнд “Цэвэр орчин соёлтой амьдрал” аяныг 2008 оны 08 сарын 12-ны өдрөөс 2008 оны 10 сарын 12-ны өдрийн хооронд зарлаж, ажлын хэсэг байгуулагдан ажлын төлөвлөгөө гарган, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээллийг хүргэж байна. Аяныг зохион байгуулах ажлын төлөвлөгөөний дагуу ЕБСургуулийн сурагчдад соёл хүмүүжлийн яриа зохион байгуулах, хогийн савийг нийтийн эзэмшлийн газарт байрлуулах зэрэг ажлууд үргэлжлэн хийгдэх юм.

33. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД
1. Улсын болон орон нутгийн төсвийн 2008 оны эхний хагас жилийн төсвийн гүйцэтгэлийн тайланг бүх сум байгууллагуудаас хүлээн авч нэгтгэн сангийн яаманд тушаасан.
2. 2008 оны 07 сарын орлого зарлагын болон өр авлагын мэдээг нэгтгэн, холбогдох газарт мэдээлсэн.
3. 2008 оны 08 сарын 13-ны өдрөөс 20-ны өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллан, 2009 оны төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын төслийг боловсруулан сангийн яаманд хянуулж, батлууллаа.
4. Мандал-Овоо, Номгон, Ноён, Хүрмэн сумдын цэцэрлэгийн барилга, Даланзадгад сумын гудамжны гэрэлтүүлэг, автозамын ажлын тендерийг нээн, гүйцэтгэгчтэй гэрээ байгуулан, ажлыг эхлүүлээд байна

34. ТӨР ЗАХИРГАА, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 1 удаа хуралдаж удирдамж батлах тухай, тогтоолд өөрчлөлт оруулах тухай, аймгийн тусгай хэрэгцээний газраас зарим газрыг чөлөөлөлх тухай, Зардлын дээд хэмжээг тогтоох тухай тогтоол гарган хэрэгжүүлж байна.
Аймгийн Засаг даргаас 8 дугаар сард Өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулах тухай, Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тухай, Иргэн ба хуулийн этгээдэд газар өмчлүүлэх тухай Хөрөнгө зарцуулах тухай, Дэмжлэг үзүүлэх тухай зэрэг нийт 29 захирамж гаргаснаас 22 захирамжийг хяналтанд авч хэрэгжүүлэн ажиллаж байна.
Аймгийн Засаг дарга болон түүний тамгын газарт хандаж өнгөрч буй 8 дугаар сард нийтдээ 17 өргөдөл санал, хүсэлт ирсэн байна.
10 өргөдлийг шийдвэрлэж хариу өгсөн бөгөөд 8 өргөдөл шийдвэрлэх шатандаа явж байгаа, хуулийн хугацаа нь болоогүй байна.
Ирсэн өргөдлүүдээс орон гэр хүссэн 5, мөнгөн тусламж хүссэн 2, чөлөө хүссэн 2, ажилд орох хүсэлт 2, бусад асуудлаар 7 өргөдөл байна. Шийдвэрлэсэн өргөдлөөс гэр олгохоор шийдсэн 3, олгох боломжгүй 2, 3 хоногийн ба 7 хоногийн цалинтай чөлөө олгосон 2, мөнгөн тусламж олгосон 1, шийдвэрлүүлэхээр бусдад шилжүүлсэн 1 өргөдөл байна. Шийдвэрлэлт 100 хувьтай байна.
Иргэд олон нийттэй харилцах өрөөгөөр үйлчлүүлэх иргэдийн тоо өсч холбогдох хууль, журмын дагуу заавар зөвлөгөөг өгч санал хүсэлтийг сонсож байна.

35. АРИЛЖААНЫ БАНКУУД ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
Хөрөнгийн зах зээлд арилжааны банкууд идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэллээ. Өнгөрсөн долоо хоногт гэхэд “Анод” банк Монголын хөрөнгийн биржтэй хамтран Мон¬голд анх удаа “Хувьцаат компани ажилчдадаа хувьцаа эзэмших эрх олгох” төсөл хэрэгжүүлж эхэлсэн нь онцгой үйл явдлын нэг юм. Тус банк 622 мянган ширхэг энгийн хувьцаа буюу 1.6 хувийг хамт олондоо санал бол¬госон. Ингэснээр ажиллагсад нэмэлт орлого олох, тогтвор суурь¬¬шилтай ажиллах, цаашлаад компани¬даа хандах хандлага нь ч өөрчлөгдөх сайн талтай. Компанийн өмчийн тодорхой хувийг үнэт цаасны зах зээлээр буюу хувьцаагаар дамжуулан ажиллагчдад эзэмшүүлдэг олон янзын хувилбарыг “Ажиллагчдад хувьцаа эзэмшүүлэх хөтөлбөр” хэмээн олон улсад нэр¬лэдэг юм байна. Уг хөтөлбөрийг сүү¬лийн жилүүдэд дэлхийн олон оронд хэрэгжүүлэх болжээ. Энэ аргыг “Анод” Монголд нэвтрүүлснээр тус компанийн хувьцаа эрэлт ихтэй үнэт цаасны нэгд тооцогдох болов. Лав өнгөрсөн баасан гаригт “Анод“ банкны нэгж хувьцааны дээд ханш 1100 төгрөгт хүрсэн бөгөөд нийт 3500-гаад ширхэг арилжигдсан байна.

36. МАНДАЛ-ОВОО СУМЫНХАН ЭМЧИЙН ОРОН СУУЦТАЙ БОЛЛОО
Өчигдөр 2008 оны 8-р сарын 21-ний өдөр Оюу Толгой төслөөс орон нутагт хэрэгжүүлж буй Эрүүл мэндийн хөтөлбөрийн нэг хэсэг болох Эмчийн орон сууцны төслийн хүрээнд Мандал-Овоо сумынхан 25 мянган ам долларын өртөг бүхий хоёр эмчийн орон сууцаа хүлээн авлаа. Дундаа үзлэгийн өрөөтэй эмчийн орон сууцыг Өмнөговь аймгийн Даянбайгаль компани барьж хүлээлгэж өгсөн бөгөөд орон сууцыг суманд хүлээлгэж өгөх нээлтийн ёслолд Өмнөговь аймгийн Засаг Дарга С.Эрдэнэбат, Айвенхоу Майнз Монголия Инк компанийн Хэрэг болоод Нийгмийн Асуудал Эрхэлсэн Гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Лейтон Крофт, Даланзадгад дахь Оюу Толгой төслийн төлөөлөгчийн газрын менежер Д.Олжмэдэх нар оролцлоо.

37. БОЛОВСОН ХҮЧНИЙГ БЭЛТГЭХ, МЭДЛЭГ БОЛОВСРОЛЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР
Төрийн албаны мэргэшсэн чадварлаг аппарат бүрдүүлэхэд мэдлэг чадвартай, боловсролтой боловсон хүчин чухал бөгөөд албан хаагчдаа энэхүү шаардлагыг хангуулахад голлон анхаарч тэднийг ажлын байранд нь сургаж дадлагажуулах, ажлын үр дүнг нэмэгдүүлэх, гадаад орнуудын туршлагаас суралцуулах зорилгоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Удирдлагын Академийн сертификатын сургалтанд ҮДББОБЗХ-ийн мэргэжилтэн Д. Цэндсүрэн, НБЗХ-ийн мэргэжилтэн М. Цэндсүрэн, менежер, магистрийн эчнээ сургалтанд цэргийн штабын дарга Ж. Амаржаргал, ХЗХ-ийн мэргэжилтэн А. Ганзуузай нарыг тус тус хамруулж, зохих дэмжлэгийг үзүүлээд байна.

38. ТӨСӨВ САНХҮҮ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЧИГЛЭЛЭЭР
Аймгийн ЗДТГазар нь 2008 оны эхний хагас жилд нийт 275,6 сая төгрөгийн санхүүжилт авахаас 296,6 сая төгрөгийн санхүүжилт авч төсвийг төлөвлөсөн хэмжээнээс 15,0 сая төгрөгөөр илүү санхүүжсэн байна. Санхүүжилт хэтэрсэн нь Нутгийн удирдлагын ордны байрыг даатгалд хамруулж 15,0 сая төгрөгийг төсвийн тодотголд тусгуулахаар авснаас шалтгаалж байна. 2008 оны эхний хагас жилд байгууллага өөрийн орлогоор 10,6 сая төгрөгийн орлоготой ажиллаж, төлөвлөгөөг 307,7 хувиар давуулан биелүүлж, төсөвлөснөөс давсан орлогыг урсгал засварын зардалд зарцуулаад байна. Төсвийн гүйцэтгэлээр 299,7 сая төгрөг зарцуулж үйл ажиллагаа явуулж ирлээ.

39. ДОТООД АЖИЛ, УДИРДЛАГА ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ТАЛААР
Тамгын газрын дотоод үйл ажиллагааг тасралтгүй хэвийн явуулж Засгийн газрын болон Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр тогтоол шийдвэрүүдийг хэрэгжүүлэн ажиллахад холбогдох хэлтэс албадыг нэгдсэн удирдлага зохион байгуулалтаар хангаж ажиллах нь та бидний үндсэн үүрэг билээ. Бид өнгөрсөн оны эцэст аппаратын хурлаа хийж Тамгын газрын албан хэргийг цахим хэлбэрт шилжүүлэн ашиглах үйл ажиллагааг улам боловсронгуй болгох , орон нутгийн төсвийн бие даасан байдлыг ханган бэхжүүлэх, төрийн байгууллагын албан тушаалтнуудын сахилга хариуцлагыг дээшлүүлэх

40. АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН 2008 ОНЫ
Аймгийн Засаг даргын Тамгын газар нь Монгол улсын Засгийн газрын болон аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, төр засгийн бодлого, хууль, тогтоол шийдвэрийг мөрдүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарсан заавар зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх, төрийн албаны стандартыг хангуулах, ажилтан албан хаагчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх төрийн үйлчилгээг иргэдэд тасралтгүй, чанартай шуурхай хүргэж төрийн албаны мэргэшсэн чадварлаг аппаратыг бүрдүүлэн ажиллахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байна.

41. ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД
Аймгийн хэмжээнд оны эхний төллөвөл зохих 525,7 мянган хээлтэгчийн 70.6 хувь нь буюу 370.9 мянган хээлтэгч төллөж, гарсан төлийн 99,8 хувь нь бойжиж байна. Оны эхний 5 сарын байдлаар 2013 толгой мал хорогдсон нь өнгөрсөн оны мөн үеэс 0,8 хувиар буурсан байна.
Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд эхний 6 сарын байдлаар 350 гаруй мянган мал хамрагдаж, жилийн төлөвлөгөө 50 хувийн гүйцэтгэлтэй байна.
Бэлчээрийн усан хангамжийг сайжруулах арга хэмжээний хүрээнд 2008 онд 420 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүн өрмийн 30 худаг шинээр гаргах, 13 худгийг засварлах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, ажлыг эхлүүлсэн бөгөөд одоогоор гүйцэтгэл 30 хувьтай байна.
5 дугаар сарын байдлаар 140,9 га талбайд тариалалт хийснээс 88,9 га-д төмс, 46,6 га-д талбайд хүнсний ногоо, 5,4 га-д малын тэжээл тариалсан мэдээтэй байна.

42. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ ,ДЭД БҮТЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД
6-р сарын 04-нд аймгийн ЗДТГазрын ҮДББОБЗХ, ХЗХ, Даланзадгад сумын ЗДТГ, Байгаль орчны алба, Говь гурван сайханы БЦГ-ын Хамгаалалтын захиргаа, Эрүүл мэндийн газар хамтран “Байгаль орчны нээлттэй өдөрлөг”-ийг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгуулав. Энэхүү өдөрлөгийн үеээр зохион байгуулагч байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилан самбар үзүүлэн гаргасан ба иргэдэд хуулийн зөвлөгөө өгөх, Даланзадгад хотын зарим байгууллагад хогийн сав гардуулах, “Байгальд эвсэг багачуудын холбоо” ТББ-аас “Монгол орны зарим шувууд” нэртэй үзэсгэлэн гаргах, тарьц суулгац худалдах зэрэг нэлээд олон үйл ажиллагаа амжилттай болж өндөрлөв. Байгаль орчны сарын ажлыг орон нутагт зохион байгуулсан тухай тайланг БОЯаманд хугацаанд нь хүргүүллээ

43. БОЛОВСРОЛ, СОЁЛ, ЭРҮҮЛ МЭНД,НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД
1.2007-2008 оны хичээлийн жилд ЕБС-ийн 11-р ангийг 680 суралцагч төгсч, элсэлтийн ерөнхий шалгалтыг 711 хүн өглөө. Элсэлтийн ерөнхий шалгалтыг 6-р сарын 6-8-ны хооронд Даланзадгад хотноо зохион байгууллаа.Үүнд:
Англи хэл - 450, биологи -197, газар зүй -299, математик - 544, түүх -184, монгол хэл – 462, нийгмийн тухай мэдлэг - 549, орос хэл - 63, физик -332, хими -197 суралцагч тус тус шалгагдлаа.
2. Ерөнхий боловсролын сургуульд суралцагчдын 2007-2008 оны хичээлийн жилийн эцсийн сурлагын амжилтын үнэлгээгээр аймгийн хэмжээгээр 10689 суралцагчдаас A -1488, B -2047, C-2151, D-4344, F-659, стандарт хангалт 93,8%, АВС-ийн эзлэх хувь 53,2 шалгагдсан нь 2006-2007 оны хичээлийн жилээс стандарт хангалт 1,8%, АВС-0,7%-иар ахисан үзүүлэлттэй байна.
Аймгийн ХХҮХ-ийн дэргэдэх ахмадын сувилалд 54 ахмад настан амарч сувилуулан сэргээх бариа засал, зүү төөнүүр, хануур, самнуур, зэрэг эмийн бус үйлчилгээнүүдийг хийж үйлчилсэн байна.

44. ЭДИЙН ЗАСАГ, ТӨСӨВ САНХҮҮГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД
Оны эхний 5 сарын байдлаар орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөө 113,5 сая төгрөгөөр буюу 3,4 хувиар тасалдсан байна. Төсвийн орлогын төлөвлөгөөний тасалдал нь бууны албан татвар, Ашигт малтмалын нөөцийн төлбөр, хувьцааны ногдол ашиг тус тус тасалдсан байна. Орон нутгийн төсвийн орлогын төлөвлөгөөг Гурвантэс, Номгон, Цогтцэций сумд 2-61,9 хувиар тасалдуулж бусад сумд давуулан биелүүлжээ.

45. ТӨР ЗАХИРГАА, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД
Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал 2 удаа хуралдаж Хүүхдийн төлөө ажиллаж байгаа байгууллагуудын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх тухай, Төрийн шагналд тодорхойлох тухай, Аймгийн баяр наадмыг зохион байгуулах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж тогтоол гарган хэрэгжүүлж байна.

46. ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙ БОДЛОГЫН ХҮРЭЭНД
Аймгийн хэмжээгээр оны эхний төллөвөл зохих 525,7 мянган хээлтэгчийн 61,1 хувь нь буюу 321,2 мянган хээлтэгч төллөж гарсан төлийн 99,9 хувь нь бойжиж байна. 1505 толгой мал хорогдож , өнгөрсөн оноос 165 толгойгоор буюу 9,9 хувиар том малын зүй бус хорогдол буурсан байна. Аймгийн ЗДТГ-ын ҮДББОБЗХ, ХХААГ-тай хамтран “Атрын III аян” тариалангийн хөгжлийн хөтөлбөрийн нээлтийн ажиллагааг Даланзадгад суманд зохион байгууллаа.

47. БАЙГАЛЬ ОРЧИН, ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ДЭД БҮТЭЦИЙН САЛБАРЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД
2008 оны 5-р сарын 01-нд “Өмнөдговийн эрдэс баялаг-Хөгжлийн үндэс” сэдэвт уул уурхайн улсын зөвлөлгөөнийг аймгийн ИТХ, ЗДТГ-аас ҮХЯамтай хамтран Даланзадгад хотноо зохион байгуулав. Энэхүү зөвлөлгөөнд ҮХЯ-ны Хүнд үйлдвэрийн газрын дарга Уул уурхайн шинжлэх ухааны доктор Х.Бадамсүрэн, АМГТХЭГ, Бичил уурхай төсөл, тус аймгийн нутаг дэвсгэрт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулдаг зарим аж ахуйн нэгжийн төлөөлөл бүхий 120 орчим хүн оролцов.