Тэмээ
Аялал жуулчлал
Ашигт малтмал
Санал хүсэлт
|
Тусламж
|
Холбоо барих
Нүүр
Аймгийн тухай
Нутгийн удирдлага
Нийгэм, эдийн засаг
Байгууллага
Мэдээ, мэдээлэл
Хууль, эрх зүй
Иргэд
Нэмэлт
Цаг үе, үйл явдал
Мэдэгдэл
Нийтлэл мэдээлэл
Ажлын байр
Статистик мэдээ
Хайлт
Гишүүнчлэл:
Нэвтрэх
Шинээр бүртгүүлэх
Нэвтрэх хэсэг
(?)
Гишүүний нэр:
Нууц үг:
Нууц үгээ мартсан бол?
Шинээр бүртгүүлэх
ТЭМЭЭ
Тэмээ бол нүүдэлчдийн соёл иргэншлийн хосгүй гайхамшгуудын нэг бөгөөд 2 бөхтэй тэмээ нь монгол нутагт л байдаг.
Дэлгэрэнгүй
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Өмнөговь аймаг нь байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд ихтэй аялал жуулчлалын өлгий нутаг юм.
Дэлгэрэнгүй
АШИГТ МАЛТМАЛ
Манай аймаг нь Оюу толгой, Таван толгой, Нарийн сухайт гэх мэт стратегийн ач холбогдол бүхий олон ордуудтай.
Дэлгэрэнгүй
Файлын сан
2008.04.15
2008.04.15
2008.04.15
Нийт бичлэг: 3
Илүү »
Санал асуулга
Манай вэб сайт таны санаанд хэр нийцэж байна?
Маш сайн
Сайн
Дунд
Тааруу
Мэдэхгүй
Нийт саналын тоо: 38
Илүү »
Та 2007-07-01-с хойших манай
245348
дахь зочин боллоо.
1.
38.103.63.59
Онлайн байгаа хэрэглэгчийн нийт тоо:
1
Зочин:
1
Гишүүн:
0
НИЙТЛЭЛ МЭДЭЭЛЭЛ
Бичлэг:
34
Хайлт:
1.
ТАРВАСНЫ ГАЙХАМШИГ
Найм, есдүгээр сар бол шинэхэн тарвас худалдаалдаг ид үе. Тарвас нь хамгийн амттай жимс гэдэгтэй санал нэгдэх хүн ч олон бий.
Тарвас бол жимс. Гэхдээ ургамал судлаачид үүнтэй тэр бүр санал нийлдэггүй. Учир нь тарвас нь хулууны төрөлд багтдаг бөгөөд үр жимсийг нь шинжлэх ухааны хэллэгээр хулуу хэмээн нэрлэдэг байна. Үнэндээ бол тарвас нь 200 – 300 грамм жинтэй африкийн зэрлэг жимснээс үүсэлтэй бөгөөд цэвэр селекцийн аргаар томруулж Хятад, Дундад Азид тариалдаг юм. Амтны хувьд ч тэр хүмүүс хэдэн мянган жилийн турш тариалахдаа хамгийн амттай шүүслэг сортыг нь сонгон үлдээжээ. Анхны “өвөг” тарвас бол гашуун исгэлэн амттай байсан гэх.
Засаг даргын Тамгын газар
| 2008-08-28 |
Дэлгэрэнгүй
2.
ДЭЛХИЙН ХАМГИЙН БАЯН ХААД
Америкийн Forbes сэтгvvл дэлхийн хамгийн баян гэх 15 хааны жагсаалтыг гаргасан байна. Чансааны жагсаалтын эхэнд 35 тэрбум долларын хөрөнгөтэй гэгдэх Тайландын ван 80 настай Помипон Адульядет бичигдсэн байна. Гэлээ ч тайчуудын хаантан хөрөнгийнхөө хэмжээгээр дэлхийд хамгийн баян хэмээн нэрлэгдсэн "ердийн" бизнесмен Уоррен Баффетын 62 тэрбумд хvртэл бас ч өдий. Өнгөрсөн жилд Помипон Адульядетын хөрөнгө энэ жилийнхээсээ долоо дахин бага байжээ. Уг удмаараа Тайландыг 600 жилийн турш захирч байгаа ван одоо дэлхийн хамгийн аз жаргалтай гэж (хөрөнгөөр нь тэгсэн биз) тооцогдох нь уламжлал болоод байсан 20 тэрбумын хөрөнгөтэй Брунейн султан Хаж Хассанал Болкиахыг ардаа орхив.Тайчуудын хаантны хөрөнгийн тухай мэдээлэл илvv задгай болж байгаагаас тvvний хөрөнгө "өссөн" гэж шинжээчид vзэж байна. Брунейн султан өөрөө жагсаалтын дөрөвт бичигдсэн ба 23 тэрбумтай Дубайн шейх Мухаммед бен Зайед аль-Нахьян, 21 тэрбумтай Саудын ван Абдалла ибн Абдель Азиз нарын өмнө "оруулсан байна". Нефтийн зах зээлийн vнэ өсөж байгаа нь нефть олборлогч орнуудын амжиргааны төвшинд сайн нөлөөлөхөөс гадна хааны гэр бvлийнхний орлогыг ихэсгэдэг нь нууц биш ба гайхаад байх зvйл огт биш. Нефтийн экспортоом Саудын Араб өдөртөө тэрбум орчим долларын ашиг олдог.
Засаг даргын Тамгын газар
| 2008-08-27 |
Дэлгэрэнгүй
3.
МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН 2008 ОНЫ 10-Н ГОЛ ХАНДЛАГА
1. Флашт суурилсан супер зөөврийн компьютерийн жил
2007 оны эцсээс PC, зөөврийн компьютер, гар утасны зах зээлийн тэргvvлэгчид хэн болох нь тодорхой болсон байлаа. Ultra Mobile РС-ээс эхлээд супер зөөврийн компьютерvvд, таблет компьютерvvд хvртэлх хэдэн зуун төрлийн бvтээгдэхvvнvvд өнгөрсөн жил гарсан ч, аль нь ч худалдан авагчдын анхаарлыг бvрэн татаж чадсангvй. Энэ категори бvхэлдээ өндөр vнэ, vл танигдах vйлдвэрлэгчдээр дvvрсэн гэж хэлэхэд илvvдэхгvй. Харин 2007 оны эцсээр худалдаанд гарсан гар, дэлгэц нь эвхдэг загварын дөнгөж $300-ын vнэ бvхий бичил оврын Asus Еее PC хэмээх Linux лаптоп нь Ultra mobile cart-ийг даван гарч, vнэ болон зөөвөрлөлтийн боломжийн тухай хэрэглэгчдийн хvлээлтийг эрс өөрчиллөө. Ухаан алдуулам хямд vнийг хараад шоокноосоо гарсны дараа, та уг төхөөрөмж ямар чимээ аниргvй ажилладаг болохыг анзаарах болно. Учир нь хөргvvр сэнс шаарддаггvй 900MHz Intel Celeron процессортойн дээр ямар ч хатуу дискгvй бөгөөд мэдээллийг флаш байдлаар хадгалахаар бvтээгдсэн. 2008 он нь маш нимгэн, хөнгөн, чимээгvй бvхий флаш лаптопуудын эрин vеийн эхлэл болно. Өөр нэгэн хувьсгал бол компьютерийн vйлдвэрлэгчид дундаа гигантууд болох Dell, Apple корпорациуд энэ төрлийн "дэлбэлэх" чадал бvхий өөрсдийн флашт суурилсан зөөврийн компьютерvvдийг гаргаж ирснээр энэ салбарыг бvхэлд нь өөрчлөх болно.
Засаг даргын Тамгын газар
| 2008-08-26 |
Дэлгэрэнгүй
4.
ДЭЛХИЙН ЭНЕРГИЙН ТӨВ
Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт "Дэлхийн энергийн төв" хэмээн нэрлэгдэж, гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татдаг нэгэн газар бий. Энд Говийн догшин ноён хутагт Данзанравжаагийн байгуулсан Галбын гурван хийд хэмээн алдаршсан домогт хийдүүд, тэдгээрийн орчимд тохиох Цэрдийн галавын үеийн үлэг гүрвэлийн ул мөр, чулуужсан ой, галт уулын гаралтай чулуулаг, хөдөлдөг хад зэрэг байгаль, түүхийн онцгой өвөрмөц газруудтай танилцах боломжтой юм.
Засаг даргын Тамгын газар
| 2008-08-21 |
Дэлгэрэнгүй
5.
МОНГОЛ ХЭЛЭЭРЭЭ КОМПЬЮТЕРТЭЙ ХАРЬЦАХ ЦАГ ИРЖЭЭ
Монгол хэлний зөв бичгийн алдааг хянан засах программ зохиогджээ. “Моозуур” нэртэй уг программыг МУИС-ийн Компьютер хэл шинжлэлийн судалгааны төвөөс гаргасан бөгөөд мэдээлэл технологийн программист Г.Алтангэрэл гардан гvйцэтгэсэн байна. Энэхvv программ нь оруулсан бичвэрийн алдааг шалган илэрсэн vгийг монгол хэлний vгсийн санг ашиглан засч, тохирох vгийг санал болгодог байна. Санал болгосон vгсэд бичлэгийн хувьд ойролцоо vг багтах аж. Ингэхдээ эдгээр vгсийг хамгийн өндөр магадлалтай vгээр эрэмбэлнэ. Yvнд зөв бичигдсэн vндсэн дөрвөн төрлийн алдааг гурав хvртэлх тэмдэгтээр засах чадвартай юм байна.
Засаг даргын Тамгын газар
| 2008-08-21 |
Дэлгэрэнгүй
6.
ХVННVГИЙН VЕИЙН БУЛШНУУДЫН БАЙРЛАЛ ЗVЙГ ТОДОРХОЙЛНО
Хvннv нь Монгол Улсын нутагт анхны төр улсыг байгуулсан эзэнт гvрэн. Тэд Евроазийн бvс нутгийг нэгтгэн захирч байхдаа Дорно-Өрнийн соёлын харилцааг хөгжvvлэхэд гол vvрэгтэй оролцож байсан нь тvvхнээ тэмдэглэгдэн vлдсэн байдаг. Энэ утгаараа хvннv нь дэлхийн тvvхийн судалгаанд чухал ач холбогдолтой сэдэв болдог. Гэвч тэдэнд холбогдолтой бичиг, vсгийн тvvхийн сурвалж vлдээгvйн улмаас зохих ёсооор vнэлэгдэж чадахгvй байгаа. Иймээс л хvннvгийн археологийн дурсгалуудыг малтан шинжилж, тvvхэн сурвалжид бvдэг туссан олон асуудлыг зөвөөр тайлбарлах vvднээс Шинжлэх ухааны академийн Археологийн хvрээлэн, Yндэсний музей БНСУ-ын Yндэсний музейтэй хамтран 1997 оноос Монгол-Солонгосын хамтарсан “Мон-Сол” эрдэм шинжилгээ, судалгааны төслийг хэрэгжvvлж эхэлсэн. Энэ хугацаанд тэд сонирхол татам олон олдворыг илрvvлсэн.
Засаг даргын Тамгын газар
| 2008-08-21 |
Дэлгэрэнгүй
7.
ТАМХИ ТАТВАЛ ХАРАА МУУДДАГ
Өнөөдөр манай иргэдийн бараг ихэнх нь ямар нэгэн хэмжээгээр тамхи татдаг. Зарим нэг нь байнга татан бараг л ус агаар мэт хэрэглэдэг байхад зарим хvмvvс маяг болгож татна, хvvхнvvд бол жингээ хасна, гунигаа тайлах гэж байна гээд янз бvрийн шалтгааны улмаас тамхи татдаг.
Засаг даргын Тамгын газар
| 2008-08-21 |
Дэлгэрэнгүй
8.
ХАМГИЙН VНЭТЭЙ КОМПЬЮТЕР
Японы Засгийн газар дэлхийн хамгийн vнэтэй компьютерийг зохион бvтээхэд нь санхvvжvvлжээ. "Дэлхийн дуураймал" нэртэй уг компьютерийн төхөөрөмж 400 сая ам.долларын өртгөөр боссон гэнэ. Дэлхийн 500 супер компьютерийг тэргvvлдэг "Дэлхийн дуураймал"-ын эрхийг Японы vндэсний сансрын хөгжлийн агентлаг эзэмшдэг юм байна. 640 процессортой, тэр бvр нь чиглvvлэгч
Засаг даргын Тамгын газар
| 2008-07-22 |
Дэлгэрэнгүй
9.
ХАВДАР БУУРУУЛАХ 15 АРГА
- Орой бvр арван ширхэг нандин чавга эсвэл хатаасан жимс идэх хэрэгтэй. Ингэвэл арван хоёр нугалаа гэдэс, тvрvv булчирхайн хавдраас хамгаалах сайн зэвсэг болно.
- 0,25 литр тослоггvй сvv өдөр бvр уух хэрэгтэй. Ингэвэл уушиг болон ходоодны хавдар тусах эрсдэл багасахад нөлөөлдөг.
- Өдөрт хоёр удаа шанцай, хулуу, лууван идэж заншаарай.
- Мөн шар буурцагны төрлийн хvнсний бvтээгдэхvvн тогтмол хэрэглэж заншвал хөхний хорт хавдар тусахаас сэргийлж чаддаг байна.
Засаг даргын Тамгын газар
| 2008-07-22 |
Дэлгэрэнгүй
10.
ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЧЭЭ
Улсын их баяр наадмын өмнөхөн төгсөлтийн болон элсэлтийн шалгалт гэсэн хоёр том уралдааны тоос ар араасаа босдог. Энэ жилийн ерөнхий шалгалт энэ сарын 6-нд орон даяар зэрэг эхлэн гурван өдөр vргэлжиллээ. Шалгалт өгөхөөр 46 мянга гаруй хvvхэд бvртгvvлсэн ч, давхардсан тоогоор 184.800 төгсөгч арван төрлийн хичээлээс сонголт хийн, шалгалт өгч. Тэднээс хамгийн олон нь буюу 36 мянга нь математикийн хичээлийг сонгосон гэнэ. Харин 35 мянга нь нийгмийн тухай мэдлэгээ сорьж. Хамгийн цөөн буюу 5500 суралцагч орос хэлний шалгалт өгчээ. Англи хэлний хичээлээр шалгалт өгөх хvvхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа тухай багш нар ярьж байв. Энэ онд Ерөнхий боловсролын сургуулийг 43 мянган хvvхэд төгсөж, 162 их дээд сургууль, коллежид орохоор өрсөлдөж буй. Гэтэл БСШУЯ-наас энэ жил 35 мянган элеэгчийг шалгаруулж авахаар хяналтын тоог тогтоолоо. Энэ нь төгсөгчдөөс бvр ч их мэдлэг боловсрол, ур чадвар шаардсан нь мэдээж. Vvний зэрэгцээ ерөнхий шалгалтад анхаарлаа хандуулж, "яасан бол" хэмээн сэтгэл зовинох хvмvvсийн тоог ч нэмсэн. Тиймээс элсэгчдэд хэрэгтэй зарим мэдээллийг нийтэлж байна.
Засаг даргын Тамгын газар
| 2008-06-23 |
Дэлгэрэнгүй
11.
МӨНГӨН УС МОНГОЛЫГ БҮРХСЭЭР...
Сvvлийн vед мөнгөн ус хэмээх химийн онцгой хортой бодис бизнес болон хувираад байгаа билээ. Харин энэ төрлийн бизнес газар авч байгаа нь мэргэжилтнvvдийн санааг зовоож эхлээд байгаа гэнэ. Манай улсад мөнгөн усны хэчнээн тохиолдол, хэзээ бvртгэгдэж байсан талаар дэлгэрэнгvй мэдээлэл хvргэе.
Засаг даргын Тамгын газар
| 2008-05-22 |
Дэлгэрэнгүй
12.
ОНЦГОЙ БАЙДЛЫН КОМИСС ХУРАЛДАЖ ХҮҮХДИЙН БАЯР БОЛОХ БОЛОХГҮЙГ ШИЙДНЭ
Монгол улсад илэрсэн ’’гар, хөл, амны өвчин’’-ий тохиолдол өнөө өглөөний 07.00 цагийн байдлаар нийт тохиолдлын тоо 1305 хvрсэн ба эмнэлэгт 273, эмнэлэгээс гарсан хvний тоо 186, Өрхийн эмнэлэгийн хяналтан дор гэртээ байгаа хvvхэд 846-д хvрээд байна. Yvний 666 эрэгтэй, 639 эмэгтэй гэсэн тоо байна.
Өвчиний тохиол илэрсэн өвчнvvдийг насны ангиллаар авч vзвэл 0-11 сартай 100, 1 нас 271, 2 нас 220, 3 нас 152, 4 нас 119, 5-9 нас 233, 10-14 нас 102, 15-19 нас 71, 20-с дээш насны 37 хvvхэд байна.
Нийслэлийн найман дvvрэг, хөдөө орон нутгийн 18 аймагт уг өвчиний тохиолдол илрээд байгаагийн 818 нь хотод, 487 хөдөөд байна.
Хvvхдээ аюулт өвчний халдвар авахуулахгvйн тулд эцэг эхчvvд анхааран хамгийн гол нь хувийн ариун цэврийг чанд сахиж, чийгтэй цэвэрлэгээ, цэвэр агаар зэрэг дэглэмийг хатуу барих ёстой гэдгийг анхааруулж байгаа билээ.
Засаг даргын Тамгын газар
| 2008-05-22 |
Дэлгэрэнгүй
13.
ГАДААДАД СУРАХЫГ ХҮСЭГЧИДЭД
Манай залуучууд их, дээд сургууль нь үнэ төлбөргүй сургадаг гэдэг утгаар нь Герман улсыг зорих гэж ихээр тэмүүлдэг билээ. Гэтэл Германаас гадна Швед улсын их, дээд сургуулиудын оюутнууд үнэ төлбөргүй сурдаг гэдгийг тэр бүр мэддэггүй. ЯАГААД ШВЕД ГЭЖ Хамгийн их шинэчлэгдэж байгаа улс Швед бол дэлхийн хамгийн аюулгүй бөгөөд орчин үеийн, шинэчлэгдэж байгаа орнуудын нэг юм. Та бүхэн Шведийн Volүo, Ikea, Ericsson, H&M, Oriflame болон Saab зэрэг нэр хүндтэй компаниудаас гадна соёлынх нь илэрхийлэл, нүүр царай нь болдог алдарт ABBA, The Cardigans, Astrid Lindgern зэргийг сайтар мэдэх буйзаа. Стандарт өндөр Швед бол 15-р зуунаас хойш боловсрог¬дож ирсэн өөрийн гэсэн онцлогтой сур¬гал¬тын түүх, их дээд сургуулиуд, эрдэм шин¬жил¬гээний баялаг уурхайтай улс. Мөн танд Шведийг дэлхийн хамгийн нэр хүндтэй шагнал болох Нобелийн шагналын эх орон гэдгийг нь сануулахад таатай байна.
Засаг даргын Тамгын газар
| 2008-05-07 |
Дэлгэрэнгүй
14.
ТАНЫ МЭДЛЭГИЙН САНД DVD ГЭЖ ЮУ ВЭ?
DVD гэдэг товчлол нь Digital Video Disc буюу тоон горимын дүрс хадгалах пянз гэсэн утгатай англи үгийн товчлол юм.
D V D технологи маш өргөн хүрээнд ашиглах боломжтой тул DVD гэдэг товчлолыг мөн Digital Versatile Disc буюу тоон горим бүхий бүхнийг чадагч пянз гэж нэрлэж болно.
1978 онд Голландын Philips компани шилэн дискэнд наасан микро хальсан даарх бүтцийг лазерийн туяагаар унших технологийг нээснээр өнөөгийн бидний нэрлэж заншсан CD-ийн эхлэл тавигдсан билээ. Гэвч тэр үед лазерийн туяа үүсгэгч хагас дамжуулагч маш хэврэг байсан тул шинэ пянз зах зээлд амжилт олоогүй юм. Philips, Sony к о м п а н и й н
э р д э м т э д , и н ж е н е р т е х н и к и й н а ж и л ч д ы н у й г а г ү й хөдөлмөрийн үр дүнд 4 жилийн дараа хэрэглэгчдийн гар дээр анхны CD пянз очжээ. Шинэ CD пянз бий болоход саад болж байсан лазерийн техникт arsenid Gallia бодис ашигласнаар түүний чанарт сайн нөлөө үзүүлжээ.
Засаг даргын Тамгын газар
| 2008-04-22 |
Дэлгэрэнгүй
15.
БУДДИЗМЫН ҮҮСЭЛ
Аливаа шашин тухайн эриний ард тvмний соёл иргэншлийн нэгэн гол хэсэг нь байдаг. Хvн төрөлхтний тvvхэнд олон шашин буй болж өөр өөрсдийн номлолын дагуу ертөнцийг vзэх vзлээ бий болгосон. Эдгээрээс дэлхийд vндсэн шашин гэж тооцогддог Буддын шашин 2545 жил, Христосын шашин 2000 жил, Исламын шашин 1521 жил оршин тогтнож сургаал номлолоо хөгжvvлсээр ирсэн. Буддизм нь МЭӨ 5-р р зуунд Сиддхарта Гаутамагийн vндэслэсэн шашин юм. Буддын шашин нь Ази тив тvvний дорно дахинаа vvсч, дэлгэрэн тархаж дэлхийн энэ бvс нутгийн хvн ардын соёл иргэншлийн vндэс болон хөгжсөн.
Засаг даргын Тамгын газар
| 2008-04-19 |
Дэлгэрэнгүй
16.
ЕРТӨНЦИЙН ГАЙХАМШИГУУД
Микки Маус хулгана, Дональд нугасны дэгдээхэйг зохиогч Уолт Дисней (1901 -1966) эрэгтэй эмэгтэй бvх хvvхдvvд сургуульд сурдаг, бvх эцэг эхчvvд нь ажил эрхэлдэг ирээдvйн хот байгуулахыг насан туршаа мөрөөдөж байсан юм.
У.Дисней нь амарч тухлана гэдгийг мэддэггvй, хэн нэгэнд хөөгдөж байгаа мэт vргэлж ажилладаг, аливаа зvйлийг төгс сайхан хийхийн төлөө уйгагvй хөдөлмөрлөдөг хvн байв. Шинэ санаа сэдэж хvvхдийн зугаа цэнгэлийн хотхон байгуулахаар шийдэхдээ Калифорни муж улсын Лос-Анжелес хотын ойролцоо 1955 онд нээсэн Диснейлендийн анхны туршилтаа давтахыг хvссэнгvй ажээ. Анхны Диснейленд нь олон тооны луйварчин, наймаачны анхаарлыг татасны улмаас цэцэрлэгт хvрээлэнг тойруулан суулгасан амтат жvржний төгөл нь оргvй сvйдэж оронд нь жижиг зочид буудал, дэн буудлууд бий болсон байжээ.
Засаг даргын Тамгын газар
| 2008-04-16 |
Дэлгэрэнгүй
17.
ЧИКАГОГИЙН АМЬТНЫ ХҮРЭЭЛЭНД МОНГОЛ ИНГЭ БОТГОЛЖЭЭ
Сая¬хан АНУ-ын Чикаго хотын Врукфильдын амьтны хүрээ¬лэнд байдаг Mонгол ингэ бот¬голж тэндхийн ажилчдын гайх¬шийг багагүй төрүүлжээ.
Энэ амьтны хү¬рээлэнд Мон¬голын говь нут¬гаас аваачсан хоёр бөхт тэмээ ботголсон тохиол¬дол гарч байгаагүй болохоор ийн хөл хөс болсон нь арга ч үгүй биз. Нялх ботгоны эх нь дөр¬вөн настай дөнжин ингэ юм байна. Нэн ховор тохиолдол гэж болох энэхүү явдал нэ¬лээд дуулиан тарьж, Чикаго хотынхон амьт¬ны хүрээлэн рүү том багагүй хошуурсаар байгаа аж. Врук¬вильдын амьтны хүрээлэнд хоёр бөхт 12 тэмээ байгаа¬гийн дөрөв нь ингэ юм байна
Засаг даргын Тамгын газар
| 2008-04-11 |
Дэлгэрэнгүй
18.
ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ДУНДАЖ НАСЛАЛТЫН РЕЙТИНГ
225 орон оролцсон энэ жагсаалтанд манай улс 161-р байранд орсон байна. Харин Андорр нь хамгийн эхэнд оржээ. Жагсаалтын эхэнд нь улс төрийн, эдийн засгийн хувьд тогтвортой орнууд орсонд гайхах зүйлгүй. Байнгын дайн тулаантай байдаг дотоодынхаа хямралыг шийдэх талаар дорвитой алхам хийдэггүй Африкийн орнууд жагсаалтын сүүлээр орсонд мөн л гайхаад байх зүйлгүй. Ямар ч л байсан 30 дөнгөж гарав уу үгүй юу нөгөө ертөнц рүү явна гэж айлтгүй бас ч гэж 161-р байранд орсон улсад төрж, амьдарч байгаадаа баярлахаас өөр яах билээ.
Засаг даргын Тамгын газар
| 2008-04-11 |
Дэлгэрэнгүй
19.
ЖИЛ БҮР 6 САЯ ГА ГАЗАР ЦӨЛ БОЛОН ХУВИРЧ БАЙНА
Цөлжилттэй тэмцэх олон улсын жил эхэлж байгааг НҮБ 2006 оны анхны өдөр дэлхий дахинд мэдэгдсэн. Энэхүү жилийн хүрээнд хүн төрөлхтөний өмнө тулгараад байгаа байгаль, хүрээлэн буй орчны бэрхшээлтэй асуудлууд, түүний дотор өдрөөс өдөрт нэмэгдэн буй цөлжилтийн аюул, манай гаригийн гуравны нэгийг эзэлдэг хуурай гарын биологийн төрөл зүйлийг хадгалах, цөлжилтийн гамшигт өртөөд байгаа хоёр тэрбум хүний амьдрах арга ухаан, уламжлалыг хамгаалах арга замыг нийтэд таниулан сурталчилах олон ажил хийхээр НҮБ төлөвлөж байгаа юм билээ. Тухайлбал, НҮБ-ын ган, цөлжилттэй тэмцэх конвенцийн 10 жилийн ойг энэ оны арванхоёрдугаар сард тэмдэглэх бөгөөд “Цөлийн шөнө” нэртэй кино наадам зохион байгуулах гэж буй юм байна.
Засаг даргын Тамгын газар
| 2008-04-11 |
Дэлгэрэнгүй
20.
ӨМНӨГОВЬ АЙМАГ ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭЖ БАЙНА
Хэдхэн жилийн дараа Даланзадгад хот ногоон төглөөр хүрээлүүлсэн говийн Баянбүрд болох нь. Өмнөговь аймгийн Даланзадгад хот хойд хэсгээрээ 80 мянга шахуу мод бүхий ойтой болжээ. Ойгоо тэлж, 20 мянган мод дахин суулгахаар төлөвлөөд байгаа гэнэ.
Өмнөговийн нутгийн бахархал Говь гурван сайхан, Ёлын ам. Байгалийн өвөрмөц тогтоц бүхий Ёлын амны олныг татах нэг зүйл яах аргагүй жилийн дөрвөн улиралд хайлалгүй тогтох мөс. 60-аад оны дундуур 12-13 метрийн зузаантай байсан мөсөн давхарга сүүлийн жилүүдэд хайлж, хоёр дахин багассан нь нутгийн иргэдийн сэтгэлийг яах аргагүй зовоосон асуудлын нэг болоод байгаа гэсэн.
Байгаль орчны алба
| 2008-03-24 |
Дэлгэрэнгүй
21.
МЭДЭЭЛЛИЙН САНД ХАДНЫ БИЧЭЭСИЙН ТАЙЛБАР НЭМЭГДЭВ
МУИС-ийн бичиг соёл судлалын ангийн багш Б.Баярсайханаар удирдуулсан 28 оюутантай судалгааны баг Өмнөговь аймагт ажиллаа.
Судалгааны багийнхан тус аймгийн Ханхонгор, Баяндалай, Сэврэй , Булган сумдын байгалийн үзэсгэлэнт газраар явж судалгаа шинжилгээний ажил хийсэн байна.
Байгаль орчны алба
| 2007-07-21 |
Дэлгэрэнгүй
22.
ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ХАМГААЛНА
Өмнөговь аймаг " Эх хүүхдэд ээлтэй сумын засаг дарга шалгаруулах " болзол зарлаад байна.
Аймгийн засаг даргын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилтыг хэрэгжүүлэхэд сумдын засаг дарга нарын үүрэг, оролцоог идэвхижүүлэх, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор энэхүү болзолыг зарлаж байгаа ажээ.
Хүүхдийн төлөө төв
| 2007-07-21 |
Дэлгэрэнгүй
23.
ХVVХДИЙН ТЄЛЄЄ ХЄТЄЛБЄРТЭЙ БОЛНО
Ємнєговь аймгийн ИТХ-ын ээлжит 8 дугаар хуралдаанаар хvvхдийн боловсрол, хvмvvжлийн талаар хэлэлцээд "Бидний ирээдvй- Хvvхдийн хєгжил" уриан дор 2007-2009 онуудыг хvvхдийн хєгжлийн жил болгон зарлахаар шийдвэрлэжээ.
Хүүхдийн төлөө төв
| 2007-07-20 |
Дэлгэрэнгүй
24.
ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ТҮҮХ ДУРСГАЛЫН ГАЗРУУД
1. Булган сум Баянзагийн суурин
2. Ноён сум Оцон мааньтын чулуун зэвсгийн суурин
3. Булган сум Цахиуртын хөндийн чулуун зэвсгийн дурсгал
4. Ноён сум Аравжихын хадны зураг
Засаг даргын Тамгын газар
| 2007-07-05 |
Дэлгэрэнгүй
25.
ДЭМЧИГИЙН ХИЙД
"Ирээдүй хэдэн жилийн хойно газрын шимийг гаргаж, олон амьтныг тэжээхийн дэмбэрэл болгон нэгэн адвар мөнгө хэмээн нэрийдэнэ. Үүний зүүн хагас Их говийн баруун хойно ойрхон буйг хоёр авдар мөнгө хэмээн нэрлэв". Говийн догшин хутагт Равжаагийн товч намтарт ийм өгүүлбэр бий. Хутагт 1853 оны Үхэр жил нутаг орны байдлыг шинжиж үзээд ингэж хэлжээ. Энэ үеэр "Баруун зүгийн тэнгэр улам зэс улаан уул" шүлгээ зохиосон байна. Тэрээр төрсөнд нэр хайрлаж, төрсөнд нь зүг зааж, үхсэнд нь ерөөл хэлж, амьдад нь шүтээн болж эгэл амьдрал дунд эгэл биш амьдарчээ.
Ханбогд сум
| 2007-07-05 |
Дэлгэрэнгүй
26.
ТӨРИЙН ҮЗЭЛ САНАА
Аль нэг төрийн үйл ажиллагаа түүний бодлого болон төрийн тэргүүн ямар хүн байх вэ гэсэн асуултыг зөвөөр хариулж тэр үлгэр жишээ төр бий болсон цагт л сайн сайхан нийгэм оршин тогтнох үндэстэй гэж анх л үүсэж хөгжиж байсан үеийн төр судлаачид үздэг байсан. Түүний хажуугаар ямар төрлийн засгийн газар ажиллах шаардлагатайг хүртэл нийгмийн амьдрал шийдэж тогтоох хэрэгтэй гэдэг.
Засаг даргын Тамгын газар
| 2007-07-04 |
Дэлгэрэнгүй
27.
ХӨДӨЛДӨГ ХАД
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Цогцолын хийдийн хажууханы нэг хадан цохион дээр малгай мат тогтсон хад байдаг. Доороос нь харвал тэр хад сэвсүүр салхины аясар ганхан яах иихийн зуургүй унаад ирмээр санагдана. Хад, цохион дээр торгон ирмэгээрээ нэг цэгт тулж тотсон учраас тийнхүү ганхаж хөдөлж байдаг ажээ
Ханбогд сум
| 2007-07-04 |
Дэлгэрэнгүй
28.
TIME MANAGMENT
Гол нь "Цагаа зєв захиран зарцуулахуй" гэдэг юм байдаггvй байхгvй юу. Харин "Єєрєє єєрийгєє зєв удирдахуй" гэсэн юм байдаг бєгєєд энэ нь урсан єнгєрєх цаг хугацааг єєрийн дайснаа биш харин vнэнч найз, хамтрагчаа болгоход гол тvлхvvр нь болж єгдєг юм
Засаг даргын Тамгын газар
| 2007-07-04 |
Дэлгэрэнгүй
29.
ХАРИЛЦААНЫ УРЛАГИЙН "А" ҮСЭГ БУЮУ НАЙРСАГ ХАРЬЦАА
Флирт гэж юу вэ? Энэ бол «сээтэн хаях, эргvvлэх» гэсэн утгатай англи vг боловч 1994 онд Жиль Шпигелийн бичсэн «Flirting» хэмээх эл номонд харилцааны урлагийн «А» vсэг болох элэгсэг дотно стэгэгдлийг бусдад хэрхэн тєрvvлэх талаар товчхон бичигдсэн байдаг.
Засаг даргын Тамгын газар
| 2007-07-04 |
Дэлгэрэнгүй
30.
НИЙГМИЙН ЖУРАМ
Аливаа нийгэмд заавал журам байх ёстой гэсэн асуудал нь хүмүүсийн хувьд ойлгох ёстой зөвхөн практик ч биш мөн онолын асуудал юм. Хууль захирамжгүй байх явдал ямар нэг хэмжээгээр нийгэмд журам байх ёстой юм байна гэсэн үзлийн ачаар шийдэгдэж ирсэн байх юм. Бүхий л ертөнцийг үзэх үзэл байгалийн хууль дээр тогтож ирсэн. Байгалийн хууль байгаа учраас л байгаль ийм журамтай юм байна гэсэн ойлголт нийгмийг бас ийм журамтай байлгах боломжтой гэсэн үзэлд хүргэжээ.
Засаг даргын Тамгын газар
| 2007-07-04 |
Дэлгэрэнгүй
31.
ХҮМҮҮСИЙН ЭРХ БА АРДЧИЛАЛ
Дээдэс эсвэл харц ард гэсэн энэ ойлголт монгол хүмүүсийн амьдралыг олон зуун жилээр тодорхойлж ухаан санааг нь эзэмдэсээр иржээ. Орчин үед иймэрхүү дээдэс, харц гэсэн ойлголт устаж үгүй болсон шүү харин бид одоо ардчилсан орон гэж монгол улсын төр дэлхий нийтэд зарладаг.
Засаг даргын Тамгын газар
| 2007-07-04 |
Дэлгэрэнгүй
32.
ЛОГИКТОЙ СЭТГЭН БОДОХ
Жоохон логиктой сэтгээч... гэж хэлснээрээ бид аливаа зүйлийн тухай сэтгэхдээ логикийг хэрэглээ ч гэсэн санаа болов уу. Логик гэдэг нь зөвөөр сэтгэн бодох гэсэн утгатай грек үг юм. Чи жоохон логиктой юм ярьж байгаа ч гэдэг нь нээрээ л эхлээд зөв бодож сэтгээ ч тэгснийхээ дараа яриачээ л гэсэн ажээ. Тэгвэл логик гэдэг маань юу болох түүний гүн утгыг судалж ойлгох нь хамгаас чухал юм. Аливаа үг болон ухагдахуунуудын цаад гүн утгыг олж мэдсэнээрээ ядаж бидний бодолтууд зөв тэгээд ч хэлж ярьсан зүйл маань бас зөвөөр илэрхийлэгдэж үүний үр дүнд бид хамгийн гол нь зөв ойлголцоход мөн ухаарахад тустай юм. Хамгийн чухал нь үнэхээрийн байгаа байдлыг логиктойгоор бодож чаддаг болох чадвар.
Засаг даргын Тамгын газар
| 2007-07-04 |
Дэлгэрэнгүй
33.
АНГЛИАР ЯРИХЫГ ХҮСВЭЛ ЭНЭ 200 ҮГИЙГ Л ЦЭЭЖИЛЧИХ
Монголын Фэнг Шvйгийн холбооны тэргvvн, эдийн засагч С.Ганбаатар эдгээр vгийг нэрлэж байна.
1. Achive /эчиив/- хvрэх, гvйцээх, биелvvлэх
2. Agree /эгрии/- зeвшeeрeх, санал нэгдэх, дэмжих
3. Appreciate /эпришэйт/- таалагдах, илvv таалах, eндрeeр vнэлэх
Засаг даргын Тамгын газар
| 2007-07-04 |
Дэлгэрэнгүй
34.
ДЭЛХИЙД ЦОРЫН ГАНЦ МУЗЕЙ
Манай хамгийн олон тэмээтэй аймаг бол Өмнөговь юм. Тус аймгийн төв Даланзадгад хотыг говийн нийслэл гэж нэрлэдэг нь талаар бус. Энэ хотод дэлхийн өөр ямарч улс оронд байхгүй нэгэн өвөрмөц музей бий. Энэ нь хоёр бөхт тэмээний музей юм.Уг музейг 1975 онд Өмнөговьд болсон улсын тэргүүний тэмээчдийн анхдугаар зөвлөлгөөний үед нээжээ.
Даланзадгад хот
| 2007-07-03 |
Дэлгэрэнгүй
Хуудас:
1
Бүх эрх хуулиар xамгаалагдсан.
. Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газар.
Вэб дизайн, програмчлалыг
АСУ Дисковери ХХК
.
Нүүр хуудас болгох
|
Favorites руу нэмэх
Дээш